Америкчууд Касперскийн программ хангамжаас татгалзав

Twitter Print
2017 оны 09-р сар 11-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын электрон барааны томоохон борлуулагч Best Buy компани компьютерийн вирусаас хамгаалах Касперский программ хангамжийг худалдаалахаас татгалзжээ. Star Tribune хэвлэлд тэмдэглэснээр, Kaspersky Lab компанийн үйл ажиллагаанд Оросын засгийн газар дарамт шахалт үзүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Харин Best Buy компани цаашид оросуудтай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, энэ тухай талдбар өгөхөөс татгалзсан байна. Тус компанийн Америк дахь зах зээлээс    Оросын компаниудын бараа бүтээгдэхүүнийг татаж авсаны дээр Канадад мөн борлуулалтаа таслан зогсоосон байгаа бол Google хайлтын системд хандалтад Kaspersky Internet Security 2017 программ хангамж 19,99 канад долларын үнэлгээтэй байгаа харагдаж байгаа аж.

Америкийн засгийн газрын агентлаг анх Касперскийн программ хангамжийн хэрэглээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Тиймээс Best Buy компани АНУ-ын засгийн газрын шахалтын дагуу уг програам хангамжаас татгалзсан гэж 3DNews цахтим хуудас тэмдэглэж байна.

Харин АНУ-ын конгрессоос өнгөрсөн долдугаар сард " Касперскийн Лаборатори", компанийн бүтээгдэхүүнд Америкийн эсрэг ашиглагдаж болохуйц шударга бус арга хэрэгсэл агуулагдаж байна гэж мэдэгдэж байсан учир Оросын компани уг мэдээллийг эсэргүүцэж, бүтээгдэхүүнийхээ суурь кодыг шалгуулах хүсэлт тавьж байсан юм.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.