24 хүний аминд хүрээд байгаа Ирма хар салхи Флорида мужийг чиглэсэн гэлээ

Twitter Print
2017 оны 09-р сар 09-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Кубын эрэгт хүрч, дайран өнгөрсөн Ирма хар салхины хурд нэмэгдэж тавдугаар зэрэг болсон тухай Америкийн Хар салхи судалгааны төвөөс мэдээллээ.

Одоо хар салхи Флорида мужийг чиглэн явж байгаа бөгөөд замдаа дайралдсан Карибын арлуудад их хэмжээний хохирол учруулжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс “Флоридагийн хойгт аюулгүй газар байхгүй” хэмээн анхааруулсан байна.

Хэдийгээр хар салхи яг Миами хотыг дайран өнгөрөхгүй боловч хүчтэй салхи шуурч, аадар бороо орох төлөвтэй байгаа аж. Ирма хар салхинаас болж энэ долоо хоногт 24 хүн амиа алджээ. Энэ бүс нутагт сүүлийн 85 жилийн туршид анх удаа ийм хүчтэй хар салхи болж байгаа бөгөөд үүнээс үүдэн далайн давалгаа 6-7 метрт хүрсэн байна.

Хар салхи орон нутгийн цагаар Ням гарагийн өглөө Флоридад хүрэх бөгөөд олон мянган иргэд хорогдох байранд орсон аж. Мужийн амбан захирагч “Хэрвээ та хорогдох байранд орох шаардлагатай байршилд байгаа бол яг одоо явахыг зөвлөж байна. Өнөөдөр шөнө биш, цагийн дараа ч биш, яг одоо” хэмээн анхааруулжээ.

Цаг уурчдын тайлбарлаж буйгаар хар салхины чиг өөрчлөгдөж магадгүй учраас Флорида мужийн аль ч хэсэгт хохирол учруулж болзошгүй аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.