Шүдний 24 эмнэлэг тусгай зөвшөөлөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шүдний эмнэлгүүдийн рентген аппаратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн байна. 

Шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй шүдний эмнэлгээр үйлчлүүлэх дунджаар 15 000-20 000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулжээ.

 

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллага /Оксман, Хашталст, Бестдент, Эн Си Эм Би, Шударга гарц, Эдэндент, Би Си медикал, Имелагүн, Пасификдент, Кутикул, Эм Жи Коллейкшн, Одуванчик, Шинэшидэт-Од, Энхномин-Эрдэнэ, Налайх урангар, Цэцэн сар, Жи И Би Эс, Энхийг цацруулагч, Амартүвшинмэнд, Энхцөгц, Фиссурит, Ци Ци, Огиноо, Смарт интеншион/-ын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.