Дэлхийн аварга П.Орхон, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Токио-2020 олимпийн наадмын тэтгэлэг гардууллаа

2017 оны 09-р сар 08-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дөнгөж сая хүндэтгэлийн танхимдаа "Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш, дасгалжуулагч болон алтан медаль хүртсэн П.Орхоныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр дэлхийн аварга П.Орхон, түүний дасгалжуулагч Ц.Хосбаярт "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэг гардуулсан юм. П.Орхон анх удаа тэтгэлэгт хамрагдаж буй нь энэ юм.

Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байдаг. Тэгвэл энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, олимпод оролцох эрхээ авч чадахгүй бол хөтөлбөрөөс хасагдах журамтай юм байна. Өнгөрсөн "Рио-2016" олимпийн наадмын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай 17 тамирчин хамрагдаж байв.

Түүнчлэн 14:00 цагт "Ханбург-2017" боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгондалайд уг тэтгэлэгийг гардуулах ёслол болох юм байна. Тэрээр дээрх тэтгэлэгт хоёр дахиа хамрагдах гэж байна. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.