МАН-ын гишүүд Онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байна

2017 оны 09-р сар 08-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраа огцруулсан МАН-ынхны өмнө Засгийн газрын тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шинээр кабинетаа эмхлэн байгуулах үйл хэрэг тулгарч байгаа. Тус намын дүрэмд Намынхаа их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэсэн заалт байгаа нь нэг сарын дотор Их хурлаа хийж намынхаа даргыг сонгоод Засгийн газраа байгуулах хамгийн тодорхой гарцыг нь хаачихаад байгаа билээ.

Тиймээс МАН-ын зарим гишүүд намын Онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж эхэлжээ.

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-ын дүрмийн 19 дүгээр зүйлд Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Тэгэхээр намын гишүүд үүний дагуу ээлжит бус их хурлаа шаардаж байгаа бололтой.

Мөн энэхүү дүрмийн 19.2-т дурьдсанаар Намын ээлжит бус их хурал нь Ээлжит их хуралтай ижил бүрэн эрхийг эдэлнэ гэсэн байна. Тиймээс намын гишүүдийн шаардсанаар ээлжит бус Их хурлаа хуралдуулсан тохиолдолд, доорхи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох аж. Үүнд, 

-Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

- Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах зэрэг асуудал багтаж байгаа юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.