У.Хүрэлсүхийг тагнасан хэрэгт холбогдон хоригдсон хүмүүсийг суллажээ

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн явцын талаар мэдээлэл хийхдээ Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэргийн талаар "АТГ-аас Шадар сайд У.Хүрэлсүхийг цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн дүү н.Отгонбаяр, н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул АТГ-аас яллагдагчаар татах хүсэлтээ Прокурорын байгууллагад хүргүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ асуудалд 9 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэдэг нь тогтоогдоогүй. Иймд У.Хүрэлсүхийн энэхүү үйлдлийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж, прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" гээд Шадар сайд У.Хүрэлсүхэд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн юм. 

Мөн энэ хэрэгт холбогдуулан нийт 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаас 4-ийг нь буюу хорьж шалгаж байна гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдон шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон хүмүүсийг суллажээ.

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/49099http://mongolcom.mn/read/49009 линк дээр дарж уншина уу.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.