Золбин нохой мэт амьдрал...

Twitter Print
2017 оны 09-р сар 07-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Өглөө гэрээсээ гараад алхаж яваад төв номын сангийн дэргэдүүр өнгөрөхөд Ийгл ТВ-ийн тэнд Монгол дээлтэй ах жижиг жин тавьж өнгөрсөн хүн бүрийг л горьдонгуй харцаар дагуулан харна. Гартаа 500 хүрэхгүй төгрөг базсан байв. Миний мэдэхээр энэ ах энд сүүлийн 3-4 жил сууж байгаа. 

Хөрөнгийн биржийн хавьд таньдаг хүнтэй тааран хогийн савны дэргэд түр тамхилан зогстол нэг бүсгүй ёроолдоо хэдхэн будаатай нэг удаагийн савыг хогийн сав руу хийгээд төдийлөн холдож амжаагүй байтал хэн ч тэгэж бодмооргүй цэвэрхэн хувцасласан ахимаг насны эрэгтэй хүн хаанаас ч юм гарч ирэн шурд хийн хогийн савыг уудлан өнөө бүсгүйн хаясан будааны үлдэгдэлийг гаргаж ирэн хомхойлон долоочихоод юу ч болоогүй мэт хүүе хаая гэхийн зуургүй яваад өгөв. 

Цаашаа хотын захиргааны үүдээр гартал тэнд Батболд, Сундуй нарыг огцрохыг шаардаж, Баянзүрх дүүргийг хоёр хуваахыг эсэргүүцэж жагсаж буй хэсэг иргэдтэй таарав. Гэтэл өнөө хүмүүсийн дундаас хэн нэг нь багш явж байна гэх нь дуулдахаар нь анзаарч хартал Баянзүрх дүүргийн хороодын хэсгийн ахлагчид байна. Би тэдэнд хотын захиргаа, азийн сангийн төслийн сургалтаар нэг өдөр хичээл орж байсан шавь нар маань бөөнөөрөө байна. Тэдний зовлон жаргалыг сонсож цаг шахам саатав. Тэдний тэмцэлд нэгдмээр санагдав. Нэг зүйлд баярласан нь тэдэнд хичээл орж байхдаа Монголын нууц товчоогоо унших, Төрийн дууллаа хүндэтгэх, Чингис архи уухгүй байх, амьдрал ахуй, бодол санаагаа цэгцлэх талаар өгч байсан даалгаврыг маш сайн биелүүлж байгаа гэнэ. Багш хүний жаргалыг эдлэв. 

Зорьсон газраа очиж явсан ажлаа амжуулчихаад ажил руугаа буцаж явахдаа Эрэл банкны үүдэнд хүүхдээ тэвэрсэн залуухан эмэгтэй гуйлга гуйж суухтай таарав. Хэд алхаад Мөнгөн завъяагийн тэнд сандал дээр хоёр "бөбөөчин" элдэвийг хашгичин суухтай таарав. Бас хэд алхаад Их дэлгүүрийн явган хүний гарцан дээр гуйлга гуйх хоёр жаахан хүүхэдтэй, хэд алхаар жин тавьж суусан нэг ахмад хүнтэй тааралдав.

Цааш хэд алхтал жаахан хүүхэд дагуулсан нэг настайвтар эгч намайг дуудах нь сонсогдов. Тэр холоос дуудаж байгаад ирж уулзаад зүүн салаа явах гэсэн чинь мөнгө байхгүй, хүүхэд өлсөөд байдаг, эгчдээ туслаач хэмээн гуйдагийг зарим хүмүүс мэдэх байх. Түрүүн удаа шувуу явах гэсэн хэмээн ярьж байсан чиглэл нь жаахан өөрчлөгдөж.

Дахиад хэд алхаад жин үзэн суух нэг хүн, хэд алхаад гуйлга гуйн дуулан суух 10 гаран насны эрэгтэй хүүхэд, бас нэг үнэртэй ус, хүзүүний зүүлт хямдхан авчихаач хэмээн шалах халамцуу залуу зэрэгтэй таарсаар ажилдаа ирлээ.

Ямар оронд яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхээ болив. Элэг эмтэрч, нүд хальтирч, зүрх чулуужих юм. Хэнийг ч бүү мэд хэн нэгнийг новшнууд, новшнууд новшнууд хэмээн амандаа хараахаас хэтэрч чадсангүй. Гүлдийчихаад байж байгаа царай нь би ч бас өнөө новшнуудын нэг бололтой.

Гудамж үнэтэй гялгар машинуудаар пиг хахаастай. Явган надаас удаан урагшилж харагдсан. Новшнууд...
 

Дагвадоржийн Уламбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (124.158.107.85) 2017-09-07 20:22
      • 2
      • 0

      Yeiin yed iim l baisan. Delhiin buh orond baidag l uzegdel. Nud chiny horsood baival mongoloos zail daa. Ochson gazriinhaa guilgqachingiin toog negeer nemehgui yu?

      Хариулах

    • Зочин

      (103.212.116.105) 2017-09-07 19:29
      • 0
      • 1

      Ингэж амьдарч байгаа хүмүүст өөрийн үүрэг хариуцлага гэж нэг юм байдгийг мэдрүүлэх юмсан.Ажилгүй хэдэн жил сууж өвөө эмээгийнхээ тэтгэврээр амьдарч байгаа 20 гарсан залууг ажилд оруулчих санаатай хэд хэдэн ажлын санал олж хэлэхэд яваад оччихгүй цаг хугацааг нь өнгөрөөчихөөд Нарантуул зах дээр ганц нэг хоног лангуун дээр суугаад өгчих гэх хажуу айлын саналыг хүлээж авч цаг нөхцөөгөөд байхаар яах вм бэ.

      Хариулах