Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан санал дүгнэлт

2017 оны 09-р сар 07-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимоор үргэлжилж байна. Нээлттэй горимоор хуралдахын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Танхимынхаа гишүүнийг тагнан чагнаж, Төрийн албыг арилжаалах замаар 60 тэрбумын асуудлыг гаргаж, төрийн албаны ёсзүйг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан. Засгийн газраас агуулга, алдаа мадагтай хууль УИХ-д өргөн барьсан. Мөн ОУВС-гийн нэрийн дор ард түмэнд татварын дарамт үүрүүлсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадын өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлүүлэхгүй байж 800 тэрбум гаруй төгрөгийг өөрсдийн бүлэглэлийн гишүүдэд концессийн гэрээ нэрийн дор хувийн компаниудад нь өгсөн. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 орчим хувиар сулраад байна. Засгийн газар өлбөгөр сул ажиллаж байна гэж АН-ын зүгээс үзэж байна” гээд тус асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан санал дүгнэлтийг уншиж танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан санал дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе. 

 

 

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.