Н.Номтойбаяр: Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг нь баталгаажсан

Twitter Print
2017 оны 09-р сар 07-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

-Тусгай хяналтын дэд хорооны хуралд та оролцсон. Дэд хороогоор Шадар сайдын тагнаж чангах асуудлыг хэлэлцсэн. Энэ хэрэг юу болсон бэ?  

-УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан гэж мэдэгдсэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн мэдээлэл баталгаажсан. Дэд хорооны хуралд гишүүд суухдаа нууцыг үл задруулна гэж гарын үсэг зурсан. Тэгэхээр би наймдугаар сарын 25-нд  АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн өгсөн мэдээллийн хүрээнд хэлж байгаа юм. Түүнээс өөрөөр энэ ямар гэмт хэргийн бүрэлдэхүүнд бүрдсэн, ямар аргаар гүйцэтгэх ажил явуулсан гэдгийг хэлэх боломжгүй.

-Засгийн газрыг огцруулах асуудал яг олдоо чуулганаар яригдах гэж байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газрыг гурван үндэслэлээр огцруулах бичиг өргөн барьсан байдаг. Гэвч Ерөнхий сайд удирдлага зохион байгуулалтаар маш сайн хангаж ирсэн. Ганц харамсалтай зүйл нь Ерөнхий сайдын орлогч гэж хэлж болох Шадар сайд энэ Засгийн газарт ажиллахгүй гэж өргөдлөө өгсөн. Энэ үйлдэл нь нэгдсэн удирдлага алдагдсан зүйл болсон. Ж.Батсуурь сайдын хувьд ажлын хариуцлага алдсан. Тиймээс уг асуудлыг УИХ-аар шийдсэн.

-Бүлгийн гишүүдийн тал хувь нь Засгийн газраа огцрох ёстой гэж үзээд байхад та бүхэн албан тушаалтайгаа зууралдаад байгаа мэт харагдаж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Албан тушаалтайгаа зууралдсан зүйл байхгүй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (175.193.86.101) 2017-09-07 17:06
      • 0
      • 0

      Odoo hen ch ATG iin mordson hyansan gesen hariultand itgehee bolison shuu dee Nomtoibayaraa.ted chin mordoh yavtsdaa tohirno.hergee ingeed huleechih tegvel chamaig tegne ingene geed l mon deerees tedniig udirdaj bdg nuuts buduun darga nar ni bas hergiig tegj ingeed haachig tiimerhuu hariultaar naad hergee haa gej uureg ogdog ene bugd ni ard tumend todorhoi boltson shuu dee.hench itgehgui.hen ch ooriigee tagnuulahgui shuu dee.ineed hurmeer yum.teneg taavar bna .

      Хариулах