"Дэлхийн" ба "жалгын" бөхчүүд

2017 оны 09-р сар 10-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Монголын бокс, чѳлѳѳт болон жудо бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг саяхан болж ѳнгѳрсѳн боксын, чѳлѳѳт болон жудо бѳхийн дэлхийн аваргын тэмцээнүүд нотоллоо. Асар ихээр урссан хѳлс, нулимсны үнэ цэнэ.

Дэлхийн аварга П.Орхон, Д.Сумьяа нар болон энэ тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчин болгон дэлхийн дэвжээн дээр Монголыг сурталчилж байсан. Олимпийн алт, мѳнгѳн медальт, дэлхийн шилдэг бѳхийн тоонд үнэлэгддэг Н.Түвшинбаярыг дэлхийн аваргын хүрэл медаль авахад Монгол даяараа бахдан баярлацгаав. Олимпийн медальт тамирчид энэ тэмцээнээс медаль авч байгаа нь яалт ч үгүй дэлхийн хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж байгаагийн илрэл. Монголчууд бид ч атгаг сэтгэлгээнээсээ аажим аажмаар ангижирч, бусдаас үнэхээр илүү ур чадварыг хүлээн зѳвшѳѳрч, дэмжиж эхэлж байгаа нь бас энэ залуусын ач гавьяа. Бид зүгээр л медаль гэхээсээ аваргын алтан медалийг хүсдэг болсон нь бас л эдний зүтгэлийн үр шим.

Монголчууд бид хүчтэй, мундаг тамирчдынхаа ачаар дэлхийн дэвжээг хардаг боллоо. Тэр хэрээрээ тэдний гавьяа зүтгэлийг үнэлдэг болж байгаа нь Дэлхийн аварга тамирчин П.Орхон, дасгалжуулагч багш Ц.Цогтбаяр нарыг олон нийтийн байгууллагаас шагнасан материаллаг шагнал нотлов. Бид улстѳрѳѳс хамааралгүй хѳгжиж байнаа. Тэр тусмаа их спортууд.

Ѳнгѳрсѳн наадмаар нилээд олон цолтой бѳхчүүд “тѳрѳв”. Даваа болгоны ѳмнѳ архаг бѳхчүүдэд “найраа” хийх боломжийг олгож байгаа мэт цаг уян, үзэгчдийг чилээдэг, цол авах даваа болгоны барилдаанууд сунжирч бие биенээ түшиж зогсоод шодсон шооны нүхэн дэх азанд найддаг, "унасан, унаагүй" хэмээн заргалдаж тахимаа ѳгѳлгүй үзэгчдийг залхаадаг, нэг нэгнээ бүдүүлэг үйлдлээрээ дарамтлан зовоодог Монголын үндэсний бѳхийг феодализмын сэтгэлгээнээс нь салгах цаг болжээ. Тавын даваа хүртэл тэсч үлдсэн архаг бѳхчүүд нутгийн залуу бѳхѳѳ амлан авч худлаа унан цолтой бѳх тѳрүүлдэг, мѳнѳѳх бѳх нь эртэй сайндаа давсан юм шиг гараараа даллан туг тойрон гүйдэг, түүнийг нь “жүжиг” гэдгийг нь мэдсээр атлаа бид бүгдээрээ байдаг чадлаараа бахдан уухайлдаг, “найраа” хэмээх авилгалын ѳгѳѳ авааг нь мэдсээр, харсаар үзсээр байж “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар баталгаажуулдаг энэ марзан жүжгээ хэзээ зогсоох юм бэ? Авилгалыг нь Ерѳнхийлөгчийн зарлигаар баталгаажуулдаг улс орон Монголоос минь ѳѳр бий гэж үү? Наадмын дараа “Нутгийн зѳвлѳл”-ийнхэн нь найрааны цолтон бѳхчүүдээ нутаг оронд нь дагуулан тэнэж, нэмэлт авилгал цуглуулан хамтдаа хѳѳрнѳ. Цолтон бѳх тѳрлѳѳ гээд нутаг орон хѳгжлѳѳ юу, уул ус тэгширлээ юу, ургамал амьтад баярлалаа юу? Нэг жил цол авч мѳнгѳ цуглуулаад цолоо баталж чадахгүй мѳртлѳѳ таахалзаж явдаг залуусаар дүүрлээ, Монгол орон минь.

Саяын тэмцээнүүдийг үзэн баярлан бахдаж сүүхад сэтгэлд минь ийм л харуусал торж байв. Монголчууд бид бага багаар ч болов жалгын сэтгэлгээнээсээ салж, дэлхий рүү харж байгаа нь юутай сайн. Хѳгжиж байнаа. Монголчууд бидний үндэсний бахдал болсон баяр наадмаа ч ѳѳрчилж сайжруулмаар. Хонон ѳнжин баярлаж, найрлаж цэнгэдэг цаг хугацааны хязгаар үгүй араншингаа засмаар.

Үндэсний баяр наадмын цол тэмдгийг “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар олгодгийг болиулж, баяр наадмын комисс нь олгож баймаар. Эс тэгвэл үндэсний бѳхийн “найраа” хэмээх авилгалын сүлжээг “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар баталгаажуулж байгаа нь муухай харагдуулаад байна. Бас тэр олон одон медалиудаа “Ерѳнхийлөгчийн зарлиг”-аар “бѳѳнддѳг”-ѳѳ ч болимоор. Олон одон тэмдгийн ар дахь хардалт, талцал зэргийг Ерѳнхийлөгчийн нэрээр хѳѳргѳѳд байна бус уу? Заавал Ерѳнхийлөгч гэлтгүй салбарын сайдууд нь одон тэмдгийг тарааж болно шүү дээ, дуртай юм бол. Ядаж хэм хэмжээ, зах хязгаартай баймаар санагдаад байх юм. 

Монголчууд биднийг жалгын сэтгэлгээнээс салж дэлхийн хэмжээнд сэтгэдэг болоход их л хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, саруул ухаан хэрэгтэй болж байна даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Songogch

      (66.181.160.11) 2017-09-14 21:16
      • 0
      • 0

      Helsen Hun ni ta shu demjij bn ulsiin tsol avna gedeg chin tom naimaa bolson bn daraa ter heden buhchuud ni manai nutgiin ter ah ter uildveriin darga geed baahan tender shahaa yarisan yumnuud gok - d Ganzorigiig darga bhd Arhangain heden buh shahaa hiij uu geed shalgaad uzeerei, UFS heden buh TETs - 4 d shahaa hiiseniig bas

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.149) 2017-09-07 17:19
      • 0
      • 2

      үнэн шүү дэмжиж байна

      Хариулах