Ц.Оюунгэрэл: Хуулийн байгууллага үнэний талд зогсож, иргэнээ хамгаалж чадсангүй

Twitter Print
2017 оны 09-р сар 07-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн прокурорын газраас 60 тэрбумын хэргийг хаасан талаар мэдээлсэн. Тэд энэхүү мэдэгдэлдээ “Ц.Оюунгэрэлийн АНУ-д хийлгэсэн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй” хэмээн үзсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр, суурийг сонслоо.

-Та улс төрийн албан тушаал наймаалцсан гэх бичлэгийг Олон улсын байгууллагаар шинжлүүлж, дүгнэлт гаргуулж байсан. Гэтэл хуулийнхан хэргийг хаах шийдвэр гаргалаа. Юу гэж дүгнэж байна вэ?

-Үнэн хэзээ нэгэн цагт ялдаг. Одоо хааж, дарж чадавч хэсэг хугацааны дараа нээгдэж таарна.

60 тэрбумд оролцсон хүмүүсийн үнэн нүүр царай, дуу хоолой илчлэгдэх болно. Би АНУ-ын шинжилгээний байгууллагаар техникийн дүгнэлт гаргуулсан. Түүнийгээ хуулийн байгууллагад хүргүүлсэн байгаа. АНУ-д бол Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хүлээн авдаг.

Манайд ч гэсэн тийм заалттай гэж ойлгож байна. Би 60 тэрбумын бичлэгийг олон улсын хуулийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчээр шалгуулж, дүгнэлт гаргуулсан. Ер нь хуулийн байгууллага техникийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр өөр ямар баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг юм бэ. Үүнийг үнэхээр гайхаж байна.

-Дүгнэлтийг гаргасан олон улсын байгууллага 60 тэрбумын хэргийг хаасан талаар мэдсэн болов уу. Тантай холбогдсон уу?

-Энэ талаар хараахан дуулаагүй байх. Гэхдээ өнгөрсөн хугацаанд надад дүгнэлтийн талаар шуудан илгээж, байр сууриа илэрхийлсээр байсан. Өөрсдийн дүгнэлтэд баттай зогсож, хамгаална гэдгээ ч илэрхийлж байсан. Задлан шинжилж дууссаны дараа энэхүү бичлэг дээрх яриа нь эвлүүлэг болон хасалт ороогүй гэж дүгнэсэн байгаа. Би ч гэсэн 60 тэрбумын бичлэгийн баримтыг хаана, хэзээ ч хамгаална. 

Энэ хэргийг илрүүлэхийн төлөө явж байхад бас нэгэн зүйл анзаарагдсан. Монголд дуу авианы мэргэжлийн инженер үнэхээр ховор юм билээ. Байсан ч МАН-ынхан дарамтлаад дуугарахгүй болгочихсон юм уу гэмээр нам гүм байсан. Үүнийг үгүйсгэх аргагүй. Уг нь мэргэжлийн хүмүүс бол эвлүүлэг үү, жинхэнэ бичлэг үү гэдгийг сонсоод ялгаж, дүгнэлт шинжилгээ хийх боломжтой байсан.

-Шүүх шинжилгээний байгууллагаас эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тэд үнэний галд ажиллаж чадсангүй юу?

-Тийм ээ. Шүүхийн шинжилгээний байгууллага Монголдоо монополь болсон, айлын эрх хүүхэд шиг дураараа аашилдаг болжээ. Тэдний буруу шийдвэр, дүгнэлтийн цаана хүний амьдрал байгаа гэдгийг тэд өчүүхэн ч боддоггүй. Иргэн Доржзодов Төрийн эсрэг гэмт үйлдлийг илчилснийхээ төлөө өнөөдөр ямар байдалд оров. Тэр хүний амьдрал хэцүү байна. Ажил төрөл хийж чадахгүй, түүний цаана гэр бүл нь хохирч байна. 

Сэтгэл санааны гүн дарамтад байж ирлээ. Монголын хуулийн байгууллага үнэний талд дуугарсан иргэнээ хамгаалж чадахгүй байна. Ийм байхад зориг гаргаж, шударга ёсны төлөө тэмцэх нь хэд байх вэ. Мөн нийгэмд ямар муухай үлгэр дуурайллыг өгч байгаагаа ч ойлгож харах сөхөөгүй тийм л болчихлоо.

-Одоо энэ хэргийн талаар ямар гарц байна гэж харж байна вэ?

-Гарц гаргалгааг хуульч өмгөөлөгчид ярих байх. Иргэн хүний хувьд би 60 тэрбумын хэргийг хаасан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Авлигын асуудлыг шалгахаар улстөрчидтэй шууд л холбогддог гэж ярьдаг. Бид Ардчилсан нийгэмтэй болсон 27 жилийн хугацаанд анх удаа энэ том улстөрийн сүлжээг баримттайгаар олон нийтэд дэлгэж чадсан. Харин хэргийн сэжүүрээс атгаад алдана гэдэг бол харамсалтай байна.

Гэхдээ үнэн гэдэг хэн нэгнийг хүслээр алга болдог зүйл биш. Хэзээ нэгэн цагт сэргээгдэж гарч ирнэ. Энэ хэргийг түр царцаах арга хэмжээ авсан болов уу гэж харж байна. Ер нь түр хаах, гэнэт сэргээх асуудал манай хууль шүүхийн байгууллагад байдаг л нэг үзэгдэл болсон шүү дээ.

Эх сурвалж:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.23.201) 2017-09-14 14:32
      • 0
      • 0

      Uul ni uuriig chini mash shudarga chadvartai hun gej boddog bsan.Ardchilal tur barisan 4 jild idej uuj hulgai hiisen uymnuudad gants hatuu ug heleeguigii chini bodood neg teregnii dugui uym bna gedgiig oilgoson.Naad huuliin baiguullaga chini odoo bolohoo bolichihood bgaa uym bish.Uuriig chini erh yamba edelj bhad hurtel iim l bsan.MAN-n ued l iim bolchihood bgaa ch uym bish.

      Хариулах