Дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулна

2017 оны 09-р сар 07-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар боллоо. 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр заасан байдаг аж.

Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм.

Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй юм байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.