Ц.Цогтбаяр дасгалжуулагчийг 2 өрөө байраар шагналаа

Twitter Print
2017 оны 09-р сар 06-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат тамирчин, 1993 оны Торонтогийн дэлхийн аваргын хүрэл медалийг "Дэлхийн шилдэг бөх"-ийн шагналтай зэрэгцүүлэн авч байсан, Азийн тоглолтын болон Азийн аварга "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, Рио-гийн олимпийн баатар Цэрэнбаатарын Цогтбаярт "ОХС" ХХК болон "Аваргууд" академийн зүгээс “Flora Tower” хотхонд 2 өрөө байраар хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн шагнаж, Монголын дасгалжуулагчдын урам зоригийг бадраалаа.

Барселоны олимпод ах дүү гурвуулаа зодоглож байсан давтагдашгүй түүх бол зөвхөн Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр гурвынх билээ. Энэ сайхан бөх, өнөөдрийн алдарт дасгалжуулагчийг Монголын чөлөөт бөхийн холбоо гадуурхсаар байхад их спортод элэгтэй компани ингэж сайхан урамшууллаа.

Тэрбээр шагнал гардсаныхаа дараа “Монголын үе үеийн алдартай дасгалжуулагчдын төлөөлөл болж дүү нараасаа хоёр өрөө байраар шагнуулсандаа үнэхээр их баярлаж байна. Ер нь дасгалжуулагч нараас байраар шагнуулсан анхны тохиолдол болов уу. Бид Монголын чөлөөт бөхийн хөгжил, олон дэлхийн аварга, олимпийн аварга төрүүлэхийн төлөө уйгагүй зүтгэн ажиллах болно. Манай “Аваргууд” академийн бөхчүүд Монголын чөлөөт бөхийн өнгийг тодорхойлох цаг удахгүй. Энэ шагнал бол цаашдаа маш өндөр хариуцлага хүлээлгэсэн, олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авч ир гэсэн нэр төртэй үүрэг гэж ойлгож байна. Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа. “Аваргууд” академи үүрд мандан бадрах болтугай” гэсэн юм.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.