ОУХМ П.Орхонд Батсол компанийн захирал Н.Батсайхан Ланд-200 машин бэлэглэлээ

2017 оны 09-р сар 06-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хотноо саяхан болж өнгөрсөн Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй 63 кг-ийн жинд алтан медаль авч, алтан соёмбот далбаагаа мандуулсан "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхонд "Батсол" компанийн захирал Н.Батсайхан эхнэр Д.Солонгоогийн хамт "Ланд-200" автомашин бэлэглэж Монголын их спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Тэрчлэн ОУХМ П.Орхоны амжилтын түлхүүр болсон анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардууллаа. 

Дэлхийд нэрээ гаргаагүй байж найраагаар улсын цол авч, "Ланд-200"-аар шагнуулдаг үндэсний бөхчүүд "зөвхөн үндэсний бөх" гэдэг хязгаарлагдмал сэтгэлгээнээсээ салж, илүү сэтгэж, "сэрж", илүү хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаж дэлхийд данстай бөхийн төрлүүдээр хичээллээсэй, дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргаасай гэдэг хүсэлт, хүлээлт ард нийтийн дунд байдгийг энэ завшааныг ашиглан дахин нэг сануулья. 

П.Орхон шиг Д.Сумьяа шиг аваргуудаар нь Монголыг дэлхий мэдэж бахархдаг юм шүү.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.64) 2017-09-06 14:59
      • 0
      • 0

      Монголын нэрийг гаргадаг их спортын аврага, багш нарыг дэмжсэн компанийн захирал гэр бүлд нь сайн сайханыг хүсье. түрүүнд нь бас том тэмцээнд зардалыг нь тусалж байсан тухай Орхоны ярилцлага сонинд гарсан байсан. мундаг хүмүүс юм, өгөөмөр хүмүүсийн итгэлийг зүтгэлээр хариулсан дэлхийн аврага охинд улам их амжилт хүсье

      Хариулах