Өвдөглөж явах дасгал нь бүхий л өвчнийг илааршуулах увидастай

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Олон өвчнөөс нэгэн зэрэг салж болох Хятадын уламжлалт эмчилгээний шалгарсан нэгэн арга бол өвдөг дээр явах юм. Даосын дасгалууд хэмээн нэрлэгддэг энэхүү өвдгөн дээрээ явах дасгалыг үе мөчний архаг өвчтэй хүн хүртэл хийж болдогоороо онцлогтой. Энэхүү дасгал энгийн мөртлөө маш өндөр үр дүнтэй бөгөөд олон өвчнийг илааршуулах увидастай. Учир нь өвдөг өвдөх нь нуруу, хөл, нугасны булчингийн сулралаас үүдэлтэй байдаг байна. Ихэвчлэн хөдөлгөөн багатай, амьдралын идэвх муутай хүмүүст голчлон тохиолддог. 

Өвдгөн дээр явах Даосын дасгал нь зөвхөн өвдөгний өвчлөлийг алга болгох төдийгүй элэг, бөөрний өвчнийг анагаах чадалтай. Учир нь өвдгөнд дотоод эд эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг олон тооны цэг бий. Бөөр эрүүлжсэнээр бусад дотор эрхтний үйл ажиллагаа сайжирдаг аж. Иймд өвдгөн дээрээ явах эртний Хятадад энэ дасгалыг бүх өвчнийг анагаах чадалтай гэж үзэж “бүх өвчнийг анагаагч” хэмээн нэрлэдэг байжээ.

Өвдөглөж явах нь өвдөгний үений холбоосын ажиллагааг сэргээдэг төдийгүй хамгийн аюулгүй, энгийн арга юм. Эмч нар үений үйл ажиллагааг холхивч ажиллах механизмтай зүйрлэсэн байдаг. Иймээс түүнийг тогтмол тослож байх шаардлагатай. Өвдөгний үений шингэн нь идэвхтэй хөдөлгөөний үед ялгардаг төдийгүй өвдөглөж явахад ч мөн адил ялгардаг байна.

Түүнчлэн хүн ийнхүү өвдөглөж, хөдөлгөөн хийснээр артроз буюу үений бүтцийн алдагдлаас сэргийлж чадахаас гадна нурууг бат бөх болоход тусалж, хэрэв артрозтой бол түүний шинж тэмдгийг бүдгэрүүлдэг.

Өөр ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр зөвхөн өвдгөн дээрээ явах энэ дасгалыг өдөрт 15 минут хийгээд эрүүл энх, урт удаан амьдрах боломжтой. Уг дасгалыг хийхэд ямар нэгэн хориг заалт, насны хязгаар байхгүй. 

Дасгалыг хэрхэн хийх вэ?

Өвдөг гэмтэж хөхөрч, няцрахаас сэргийлэн зөөлөн хөнжил юм уу дэвсгэр дэвсэнэ. Түүн дээрээ өвдөглөн зөөлхөн алхах мэт хөдөлгөөн хийнэ. Үенд ачаалал ихэссэнээс өвдөг эхэндээ өвдөж магадгүй. Гэсэн ч хэд хэдэн удаа тасралтгүй хийсний дараа гуяны суларсан булчин чангарснаар өвдөгний өвдөлт аажмаар алга болно. 

Өвдгөн дээр явахын ач тус

Өвдөгний өвчнөөс салахаас гадна гуяны өөхөн давхарга аажмаар алга болж, хөл, гуя нарийсч, булчинлаг, сайхан хэлбэртэй болж, улмаар илүүдэл жин хасагдана. Мөн эртний Хятадын энэ дасгал нүдний хараа сайжруулах ач тустай. Учир нь хүний өвдгөнд хараа, эрэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих идэвхтэй цэгүүд оршдог тул эл дасгалыг хийснээр нүд, элэг, бөөрний үйл ажиллагаа сайжирдаг. 

Өвдгөн дээрээ алхахдаа нүдээ анин, аль болох тайван байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр сэтгэл санаа тайван, анхаарал сайтар төвлөрснөөр дасгал илүү үр дүнтэй болно.

Үүнээс гадна биеийн бүх эрхтэн системийг сайжруулдаг бас нэгэн гайхамшигтай мөртлөө энгийн дасгал байдаг нь "ганц хөл дээрээ зогсох алтан тахиа" буюу 2 хөл дээрээ ээлжлэн зогсож тэнцвэрээ хадгалах дасгал юм. Үүнийг бас та туршаад үзээрэй.

Өвдөгний үений өвдөлтийн үед уг дасгалыг хийхэд биед ачаалал багатай, үр дүн нь ч тун сайн юм.

Эх сурвалж: http://inspireloveandhealth.com/walking-on-knees/

Орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.