МУГТ Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Twitter Print
2017 оны 09-р сар 05-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд зодоглосон Монгол улсын гавьяат тамирчин Д.Сумъяа энэ удаад “Дэлхийн аварга” болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. Түүний араас 3930 оноогоор Японы бөх Ёшида Цукаса удаалан 3360 оноотой Францын бөх Хэлэн Рэсэвүкс гуравт жагсчээ.

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноог өөртөө нэмэн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авлаа. Түүний араас уг жагсаалтыг тэргүүлж байсан Казакстаны бөх Г.Отгонцэцэг 4390 оноогоор удаалан Японы бөх Тонаки Фуна 3632 оноотой тэднийг шил даран байгаа юм.   

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.