Ардын бор эмчилгээ

Twitter Print
2017 оны 09-р сар 03-нд 13:55 цагт
Мэдээний зураг,
 

Нарсны боргоцойн ханд уушгинд сайн

           Овьёос, улаан буудайг хувь тэнцүү авч холиод паалантай савныхаа 2/3-ыг дүүртэл хийгээд үлдсэн хувьд нь сүү хийнэ. Тийнхүү сүү хийхдээ савныхаа амсраас 2 хуруу доогуур түвшинтэй хийвэ зохино. Түүн дээр гахайн цэвэр тос 1 хуруу хэр зузаан нэмнэ. Паалантай саваа таглан талх барьдаг зууханд, эс бөгөөс жигнүүрт хийж болно. Овьёос, буудайг агшиж болтол сүү бага багаар нэмнэ. Өтгөрсөн хандыг өдөрт 3 удаа ууна. 1 лонх сайн чанарын жимсний дарсанд зуун наст хэмээх таримал ургамлыг 4-5 мөчир навч хийж харанхуй сэрүүн газарт 5-7 хоног дараад бэсрэг хундгаар өдөрт удаа ууна. Нарсны боргоцойн 5-7 ширхэгийг 500 гр сайн чанарын архинд хийж 7 хоног дараад өдөрт 3 удаа, тус бүр нь 25 гр ууна.

Санамж: Уушигны хатгаа архагшсан сүрьеэ, элдэв харшил, хордлогоос болж уушиг өвчлөн тамирдсан үед дээр дурьдсан эмчилгээг хослох, эс бөгөөд тус бүрийг нэг сар дагнан 3 сарын турш ууж эмчилвээс архаг хуучаас ангижирна.

Уушгаа хайрлах энгийн зөвлөмж

Blow-out-candle-Animatie

 

 

             Юу ч гэсэн эхлээд өөрийгөө шалга. Лаа асааж өмнөө тавиад үлээж унтраа. Унтарчихсан уу? Лаагаа холдуулаад дахиад үлээ. Хамгийн гол нь ямар зайнаас унтрааж чадаж байгаагаа тэмдэглэ. Хэрэв 1,2 метрээс дээш зайнд байгаа лааг үлээж унтраавал таны биологийн нас 20, нэг метр бол 30, 0,8 м бол 40, 0,7 метр бол 50, 0,7-оос бага зайнд байгаа лааг унтрааж байвал таны биологийн нас 60 ажээ. Гуниглаад яахав анд минь. Яв, гүй, харай, тамхиа хая. Энэ тохиолдолд үхэх хүртлээ уушигнаасаа айлтгүй.

 

 

Уушигны мэнгэр, ханиалгыг анагаах хэрэгсэл

Daguur ganga26

 

        Ганга өвс нь уушгинд хуримтлагдсан цэрийг ховхлоно. Үүний тулд тусгай цайг чанаж бэлтгэнэ. 2 халбага хатсан гангыг авч 1,5 аяга буцалгасан усанд хийгээд 10 минутын хугацаанд хандлаад уух нь маш сайн. Зэрлэг лууванг үрэвтлээр үрж, шүүсийг шахаж марлиар шүүнэ. 500 гр ийм шүүсийг 400 гр шингэн балтай хольж уувал зохино. Хоолны өмнө, тэрчлэн яг унтахын өмнө хоолны халбагаар 2 удаа ууна.

 

 

 

Хүүхдийг мэнгэр, ханиалгаас ангижруулах хэрэгсэл

Зэрлэг лууванг жижиг жижгээр дөрвөлжин хэрчиж, саванд хийж дээрээс нь элсэн чихэр хийнэ. Түүнийгээ 2 цагийн турш пийшинд жигнэнэ. Гаргаж хөргөөд лууванг түүж хаян, үлдсэнийг нь шилэн саванд хийж хадгална. Цайны 2 халбагыг өдөрт 3-4 удаа хооллохын өмнө буюу нойрсохын урьд хэрэглэнэ.

 

gripeA4

 

Хүүхдийн бөгшүүлгийг найдвартай анагаах зүйл

Дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчи  эсвэл нунтаглаж нүдээд сүүнд хийж буцалгаад удаа хүүхдэд уулгана. Мөн нэг аяга буцалгаж гал дээрээс авмагцаа халуун сүүндээ хоолны нэг халбага зөгийн бал хутганы үзүүрээр жаахан хоолны сод, түүхий өндөгний щар, эцэст нь 2-3 дусал иод хийж хутгана. Заавал энэ дарааллаар үүнийг хүүхдэд өдөрт 3 удаа хагас аягаар бүлгээсгэж уулгана.

3jyyuyuyuy

Ханиалгыг эмчлэх шилмэл 9 арга

  1. Удаан хугацаагаар үргэлжилсэн архаг ханиалгыг анагаахдаа хуурай цэмбэн алчуураар сайн гэгч арчаад гахайн дотор өөх юмуу хайлуулсан тос түрхэж шингэтэл нь илнэ. Хэрэв олдвол нарсны тос бага зэрэг хольж болно.
  2. 2. Арвай, овъёос, хөх тариа гурав дээр 120 гр бүйлс хийж кофе адил ууна. Халуун сүү нэмж болно.
  3. Манжингийн шүүсийг сахартай хольж уувал хатгалгааг анагаадаг.
  4. Арван бөөрөнхий сонгино, нэг бөөрөнхий сармисыг жижиг жижиг хэрчиж сүүнд хийгээд сонгино, сармисыг зөөлөртөл буцалгана. Бага зэрэг бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
  5. Өндөгний шар, элсэн чихэр, ром архи гурвыг хольж өлөн элгэн дээрээ ууна.
  6. Зэрлэг буюу таримал луувангийн шүүсийг сүү юм уу, шингэн балтай хольж хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шүүс тэн хагас нь сүү, бал байх ёстой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
  7. Хоолны 2 халбага шинэ өрөм буюу цөцгийн тос шинэ хоёр өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт хоёр удаа ууна.
  8. Хавар цагт хусны шүүс, агч модны шүүсийг сүүтэй хольж ууна.
  9. Алирсаар хийсэн ундааг балтай хольж ууваас сайтар хөлөрч бие хөнгөрдөг.

 

Ханиад хүрлээ гэж бодвол хөлөө халуун усанд дүрэх хэрэгтэй

hul_us-104233-835949684

       Ханиад хүрсэн үед толгой өвдөх, дотор муухайрах, хамар шархирч нулимс гоожих шинж илэрч байгаа тохиолдолд та антибиотик хэрэглэх гэж битгий яараарай. Юуны түрүүнд гэрийн нөхцөлд махны шөлөнд аарц буцалгаад оронд орсон хойно халуунаар нь ууж хөлрөх нь чухал. Харин хөлөрсөн хойноо салхи авахуулахгүй байх хэрэгтэй.    Эмчилгээний дараагийн арга бол дан сүүнд цайны идээ хийж буцалган ууж болно. Энэ үед мөн хөлрөнө.

           Мөн буцалсан усанд сод хийн толгой дээгүүрээ битүү хучиж байгаад хоолойгоо утаарай. Үүнийг хэд хэдэн өдөр давтан хийх хэрэгтэй. Хэрэв таньд ханиад хүрэх гээд байгаа санагдвал унтахынхаа өмнө хөлөө халуун бүлээн усанд 2-4 минут дүрэх хэрэгтэй. Ингэвэл таны цусны эргэлт сайжирч, биеийн тань эсэргүүцэл нэмэгдэнэ. Гадуур чацаргана, их зарж байна. Заавал ханиад хүрсэн үед гэлгүйгээр өдөрт 200-400 грамм чацарганы ханд уувал ханиад томуунаас сэргийлж чадах юм. Харин хоолой тань сэрвэгнэн хорсож эхэлвэл зөгийн балтай болон шокаладтай сүүг халуунаар нь оочлон уух нь тус болно.

Астматай бол загасны мах ид

           Магнезиум нь уушигны үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд астмын илрэх давтамжийг бууруулдаг байна. Тэгээд ч түргэн тусламжийн өрөөнүүдэд байдаг магнезиумыг хүнд өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг аж. Астмыг эмчлэх энгийн аргыг эрдэмтэд тогтоосныг сонирхоцгооё. Тэд астматай хүмүүс хоол хүнсэндээ магниар баялаг тэжээл маш багаар хэрэглэдэг болохыг тогтоожээ. Тиймээс астматай хүмүүс ядаж нэг удаа загасны мах зооглоод байхад “зовлонгоосоо” салж мэдэх нь. Та үүнд итгээрэй. 5047ee8fb682786677b94f03b42e4b36edd2b9a5

Ханиад хүрсэн бол сармис ид

       Эл зөвлөгөөг та мэддэг байж болох юм. Гэхдээ илүүц гэж бүү бодоорой. Хэрэв хоолой тань ирвэгнээд байвал ууж байгаа бүх эмээ орхиод хамгийн ойр орших ресторанд ороод сармистай хоол авч ид. Сармис нь бактерийн эсрэг хүчтэй эсэргүүцэл болдог. Зөвхөн хоёр хумс сармисыг хоолондоо хийсэн байхад өвчин эсэргүүцэх чадвар эрс сайжирна. Гэхдээ   сармисыг   хоол   хүнсэндээ үргэлжлүүлэн хэрэглэхээр болвол улаан лооль эсвэл улаан лоолийн шүүсийг хамт хэрэглээрэй. Учир нь улаан лоолинд байдаг хүчил нь сармисанд байдаг тосыг саармагжуулдаг ажээ.

 

Уушигны өвчин тусвал

Зөгийн бал 100гр, гахайн өөх 100гр, цөцгийн тос 100гр, зуун настын шүүс 150г какаон нунтаг, 50-ыг тус тус авна. Гахайн өөх, цөцгийн тос, зөгийн балаа паалантай саванд хайлуулна. Уг хольцноос амны нэг халбага авч нэг аяга халуун сүүнд уусгаад өглөөний болон оройн хоолны өмнө ууна. Энэ аргыг нэг жил буюу түүнээс дээш жил хэрэглэнэ.

   654654646465

 Мөн  сүрьеэ өвчтэй боллоо гэдгээ мэдвэл өдөр бүр 200г шар луувангийн , 300 гр улаан манжингийн шүүс бэлтгэж, бүгдийг нь нэг лонхонд хийж холиод 3 хэсэг болгон өдөр бүр ууна. Эмчилгээг сар гаруй хийхэд өвчин эдгэнэ.

 

 

 

Уушгинд хушга тус болдогWalnut

         Уушиг устай болсон хүн хоногт 1-5 кг хушга идвэл нэн тустай. Уушгины сарнай дозыг анагаахад хоолны халбага нохойн хошуу авч буцалгасан усанд хийж хандлаад ууна. Соёолсон улаан буудай агшаасан будаа, шинэ ногоо, идээ, зөгийн жилийн ханд уух хэрэгтэй. Үүнд: 20гр жилий авч 100 мл спирттэй хольж 7 хоног харанхуй газар тавьж хадгална. Хандаа хоол идэхээс нэг цагийн амнө өдөрт 3 удаа бүлээн усанд 20 удаа дусааж ууна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.