Н.Түвшинбаяр аварга хүрэл медаль хүртлээ

2017 оны 09-р сар 03-нд 00:15 цагт
Мэдээний зураг,

Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдож байгаа жудо бөхийн ДАШТ-ий +100кг жинд зодоглож байгаа МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж сая хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө тэрбээр Гүржийн бөх, 2017 оны Европ тивийн аварга, 22 настай Гурам Тушишвилитэй барилдан ялалт байгууллаа.

Н.Түвшинбаяр аварга “А” хэсгийн аваргын төлөө Бразилийн бөх Давид Моуратай барилдаж, үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн. Ийнхүү Н.Түвшинбаяр аварга дагах барилдааныг хийхээр болж, торгуулийн тойрогт Гүржийн бөх Адам Окруашвилитэй барилдан торгуулийн оноогоор ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байсан юм. 

Монгол түмний бахархал болсон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр нь:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2010 - Монгол Улсын аваргын алт
2011 - Монгол Улсын аваргын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Монгол Улсын аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл медалийг тус тус хүртжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.