
Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнгөрсөн шөнө боллоо. Манайхаас 60 кг-д өрсөлдсөн Олимпын хүрэл медальт, Азийн аварга, Азийн тоглолтын аварга Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчин Софиан Омияадтай тулсан юм.
Өмнө нь Рио-2016 олимпын наадамд хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин ялалт авч байсан билээ. Харин дэлхийн аваргын рингэнд дахин учраа таарахад мөн л Францын тамирчин ялалт байгууллаа.
Ингэснээр Д.Отгондалай дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Олимп, дэлхийн хос медальтай Монголын дөрөв дэх боксчин боллоо. Өмнө нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар олимп, дэлхийн хос медаль хүртэж байсан билээ.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.