"Харви" хар салхийн хөнөөлийг даван туулахад Трамп нэг сая доллар хандивлана

Twitter Print
2017 оны 09-р сар 01-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын өмнөд хоёр муж улсыг дайрсан "Харви" хар салхины улмааёс эдийн засгийн онц их хэмжээний хохирол учрахыг "Wall Street Journal" тэмдэглэж байна. Байгалийн гамшигнт нэрвэгдсээн уг бүс нутгийн иргэдийн эд хөрөнгөөс эхлээд Америкийн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, олон сая ажилчдад их хэмжээний хохирол учирах тооцоо одоогоор гараад байгаа бол наад зах нь өдөрт хоёр сая баррель газрын тос буюу үндэсний хэрэглээний нийт 10 хувийг бүрдүүлдэг боловсруулах үйлдвэрүүд бүрэн зогсонги байдалд орсон байна. Эдгээр үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх хүртэл эдийн засагт учрах хохирол нь нэмэгдсээр байх аж. Тиймээс ойрын хугацаанд шатахууны үнэ 7 центээр өсөх төлөвтэй байна гэж New York Mercentile Exchange компани тэмдэглдэжээ. 

"Ер нь томоохон шуурганы улмаас шатахууны үнэ хоёр долоо хоногийн хугацаанд 20-80 центээр өсөж, дээд тал нь дөрвөн долоо хоногийн дараа эргэж хэвийн хэмжээндээ очдог” гэж PIRA Energy компанийн Олон улсын газрын тос хариуцсан захирал Рик Жосвик өгүүлсэн байна. Харин хар салхи даатгалын компаниуд болон эд хөрөнгө эзэмшигчдэд хамгийн их хохирол учруулдаг байна. Олн улсын эдийн засаг судлалын Moody’s компаниас тооцоолсноор, "Харви" хар салхины хохирол нийт 30-40 тэрбум ам. доллартой тэнцэх аж.

Энэ бол сүүлийн үед тохиож буй томоохон хохирол бөгөөд тухайлбал 2008 онд Техас болон Луизиана муж улсад болсон хар салхины улмаас 29 тэрбум ам. долларын хохирол учирч байсан бол 2005 онд болсон Катрина хар салхинаас болж 100 тэрбум ам. долларын хохирол учирч байжээ.

Үүнээс гадна иргэдийн орлогод мөн нөлөөлөх бөгөөд цагийн ажилтнууд хамгийн их хохирно гэж тооцоолсон байна. Техас мужийн гамшигт өртсөн бүсүүдэд улирлын 58 тэрбум ам. долларын цалинтай 4 сая гаруй хүн ажилладаг аж. Тэдний долоо хоногийн орлого нийт 4,5 тэрбум ам. доллартой тэнцдэг бөгөөд хар салхинаас болж долоо хоног тутам ийм хэмжээний мөнгө олох боломжгүй болж байгаа юм.

Эн их хэмжээний хор хохирлыг давахын төлөө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хувийн хөрөнгөнөөсөө нэг сая доллар зарлагдахаар болсон тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч энэ бямба гаригт Техас болон Луизиана муж улсуудад хүрэлцэн очиж, гамшгийг арилгах санд нэг сая доллар хандивлах болсныг дуулгахдаа би бяртай байна гэж Сандерс сэтгүүлчдэд мэдээлжээ.

Баасан гаригт шилжих шөнө авсан хамгийн сүүлийн мэдээллээр "Харви" шуурганы уршгаар одоогоор нийт 47 хүний амь эрсдээд байгаа бол шуурга Луизиана муж улсад үргэлжилсээр байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.