Д.Сумъяаг дэлхийн аваргаар тодорсон ялалтын гэрч болсонд Ерөнхийлөгчид талархав

Twitter Print
2017 оны 08-р сар 31-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Унгарын Будапешт хотноо ДАШТ-ийг үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер жүдогийн дэлхийн аварга Сузукигийн ховор баримал бүхий дурсгалыг гардууллаа. 
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад "Рио-2017" олимпийн наадмын мөнгөн медальт, шилдэг жүдоч Д.Сумъяаг дэлхийн аваргаар тодорсон ялалтын гэрч болсонд ОУЖБХ-ноос талархал илэрхийллээ. 

Мөн жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн барималыг дурсгасан бол Ерөнхийлөгч Х.Баттулга хариуд нь ОУЖБХ-ны ерөнхийлөгч М.Визерт Монголын жүдогийн бэлгэ тэмдэг болсон Чингисийн баатрын баримлыг дурсгал болгож солилцлоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.