Цусны эргэлтийг сайжруулах энгийн аргууд

Twitter Print
2019 оны 07-р сар 20-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Бидний ихэнх маань ажил дээрээ ч, гэртээ ч компьютерийн ард сууж өдрийг өнгөрөөх нь түгээмэл болжээ. Харин үүнийг ажлын шаардлагаар гэж хэлж болох ч ажлын дараа гэртээ ирээд үргэлжлүүлэн телевизорын өмнө суудаг. Эндээс идэвхгүй амьдралын хэв маяг буюу бие махбодийн сулрал болон биенд цусны эргэлт удааширч, багассанаар бие хөшингө, идэвхгүй, сул дорой болж эхэлдэг. 

Орчин үеийн ажил, амьдралын идэвхгүй хэвшил, хөдөлгөөнгүй хэв маягаас гадна эрүүл бус, тогтмол бус хооллолт мөн эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлөх болсон. Өөрөөр хэлбэл бидний урт удаан, эрүүл саруул амьдралын үндэс болсон хоёр чухал зүйл буюу идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолт гэсэн хоёр зарчим ихээр алдагдах болсноор ихэнх хүмүүс цусны эргэлт муудаж, улмаар өвчинд амархан нэрвэгдэх болжээ.

Учир нь цусны эргэлт муудаж, удаашрах нь хүний бүхэл биеийн эрүүл мэндэд сүйрэл гэсэн үг аж. Цусны эргэлт бага, муу байна гэдэг биеийн эд эс хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байна гэсэн үг. Дээрээс нь хамгийн аюултай нь цусан дахь өөх тос, холестирины хэмжээ ихэсч, судас бөглөрөх аюулд хүргэх эрсдэлтэй юм. 

-Цусны муу эргэлтийг 20-хон минутын дотор сайжруулах арга байна-

Доорх маш энгийн хялбар дасгалууд нь маш богино хугацаанд цусны эргэлтийг сайжруулдаг. Үүнийг хоолны сайн дэглэмтэй хоршуулбал биеийн ерөнхий эрүүл мэнд түргэн сайжирч, тогтмол эрүүл байх бүрэн бололцоотой юм. Бүгдийг нь гэлтгүй өөрийн бие, насны онцлогт тохируулан өөрт таалагдсан, хийж чадах дасгалаа сонгон хийгээрэй.

1.Сунайх

Судлаачдын үзэж байгаагаар хүмүүс дөнгөж сэрээд сунайж, хэдхэн минут бүх бие махбодийг сунгах, чилээг гаргах дасгал хийж хэвших нь унтаж амарсан бие мах бодийг сэргээж, цусны эргэлтийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулах сайхан эхлэл болдог гэнэ. Ингэж сэргэж, хөдөлгөөнд орсон бие мах бодь өдрийн турш сэргэг байдаг байна. 

2.Сунгалт

Биеийн чилээ гаргахаас гадна сунгалтын дасгалыг зөв хийх нь цусны эргэлтийг сайжруулах үндсэн дасгалын нэг юм. Зогсоо байдлаас өсгийгөө өргөн, өлмий дээрээ зогсон гараа дээш нь сарвайж 2-3 секунд болоод буух. 10 удаа давтана. 

3.Хөлөө эргүүлэх

Маш энгийн мэт харагдаж, бодогдох боловч цусны эргэлтийг сайжруулахад онцгой нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдсан. Сандал дээр суугаад хөлийн тавхайг цагийн зүүний дагуу эргүүлэх. 10 удаа давтана. Цусны эргэлтийг сайжруулж, хөлний суларсан булчинг чангаруулж өгдөг. 

4.Гар дээрээ сунайх

Гар дээрээ сунайх дасгалыг цусны эргэлт сайжруулах эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 10 удаа гар дээрээ сунайхад л бүхий л өдрийг сэргэлэн цовоо өнгөрөөхөд хангалттай. 

5.Алхах

Алхах нь цусны эргэлтийг сажруулахад эрт дээр үеэс хэрэглэдэж ирсэн хамгийн шилдэг арга. Алхах нь цусыг бүх биеэр тархах процессыг сайжруулж, цусыг шингэрүүлж, булчинг суллаж амрааж өгдөг. Биеийн илүүдэл шингэнг гадагшлуулж хаванг хөөнө. Долоо хоногт 2-3 удаа богино зайд алхалт хийж эхлээд цаашид аажмаар зайг уртасгаж, давтамжийг олшруулах замаар хийвэл биед ачаалал өгөхгүй. 

6.Бассейн

Усанд сэлэх нь биеийн бүх булчинг хөдөлгөж, улмаар зүрх болон амьсгаллын замын эрхтэнгүүдэд очих хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн булчингуудад цусны эргэлт, хангамж сайжирдаг. Зүрх судасны болон булчингийн чангарал, зангиралтай холбоотой аливаа өвчинг илээршуулах ид шидтэй бөгөөд бүх насны хүмүүс хичээллэхэд тохиромжтой, өөр өөрт таарсан хурд, хүч хөдөлгөөнөөр, аажим, удаан төрөл бүрээр хийж болно. 

7.Йога

Йогийн дасгал биед хэтэрхий огцом ачаалал өгөхгүй ч аажимдаа маш том нөлөө үзүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр юм. Зөв амьсгалах техникүүдийн эзэмшсэнээр цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх, лмаар булчингийн цусан хангамжийг жигд, аажмаар тарааж сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. 

8.Дугуй унах

Дугуй унах нь бүх бие организм тэр дуундаа бүсэлхийнээс доош хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, зүрхэнд очих хүчилтөрөгчийг дээд зэргээр нэмэгдүүлдэг. 

9.Бүжиг

Сүүлийн үед амарч цэнгэнгээ эрүүл мэнддээ ашигтай хөрөнгө оруулалт хийдэг болсон. Бүжиг нь гуниг гутралаас аварч хүнд баяр баясгалан төрүүлдэг төдийгүй бийеийн бүх булчин ажилласнаар цусны эргэлт сайжирдаг хамгийн түгээмэл арга юм. 

Та дээр дурдсан аргуудыг бүгдийг нь хийх хэрэггүй бөгөөд өөрт таалагддаг, хийх дуртай дасгалаа сонгон хийхэд л таны бие организмд эерэг нөлөө даруй гарч эхлэх юм.

Мөн доорхи бичлэгт буй аргаар эрүүл мэндэд ашигтай ургамал болон жимсний ханд, цай зэргийг бэлдэж ууснаар цусны эргэлжийг сайжруулах, цусыг шингэлэх боломжтой юм.

Эх сурвалж: http://fithacker.ru/

Орчуулсан: 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.