Өвөл зуны амралтаар хүүхдэд дааж давшгүй хуулан бичлэгийн даалгавар өгдөгийг цэглэцгээе

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

-СҮҮЛИЙН 20 ЖИЛ ГАРААР БИЧЭЭГҮЙ-

Намайг номон дээр гарын үсэг зурах үед зарим хүмүүс бэлгэдлийн чанартай хэдэн сайхан үг бичээд өгөөрэй гэх нь олонтоо. Үнэндээ би сүүлийн хорин жил үзгээр юм бичээгүй тул тэдний хүслийг гүйцэлдүүлэх гэхээр ямархуу хэв загварын "аймаар бичгийн хэв" гарч ирэх бол гэж эмээгээд үнэн учраа хэлдэг бөлгөө. Өөрийн үндсэн мэргэжил болох хятад ханзыг ч гэсэн мөн л төдий олон жил үзгээр бичсэнгүй гэвэл та бүхэн итгэх үү?

Цаг үе өөр болж байна. Цаасан мөнгө түүх болон хоцрох цаг хаяанд ирсэн тухай хөгжингүй улсын хэвлэлүүдэд бичээд эхлэлээ. Тэрэн шиг үзэг харандаа хүртэл үзмэрийн хоргонд үлдэх юм биш байгаа даа хэмээх хөнгөн гуниг бараг л ортой байж мэдэх юм шүү.

Германчууд багш нь гэрийн даалгавар өгөхийг хуулиараа хориглосон. Боловсролоор тэргүүлэгч Финляндчууд сургуульд орж байгаа хүүхдийг гараар хуулуулахгүй шууд компьютер бичиж сургадаг болсон. Жинхэнэ "япон хүнийг бэлдэж чаддагаараа" гайхагддаг Япончууд сурагчдад 4 дүгээр анги хүртэл нь дүн тавьдаггүй. Амьдралын зөв хэвшлийн мэдлэг олгоход анхаардаг гээд хөгжингүй улсуудын боловсролын тогтолцооны ололтыг тоочоод байх зуур "Манайд ямар байдаг билээ?" гэсэн бодол та бүхний толгойд зурсхийн орж ирж байна уу?

Намайг бага байхад хуулан бичлэг гэж айхтар хүнд алба байдаг байсан. Биологийн багш маань 45 минутын хичээлийн турш "Биологийн сурах бичгийг" үг үсэггүй цээжээр бичүүлчихдэг. Мөртлөө зүгээр ч хэлж өгөөд бичүүлэхгүй дээр нь хэд гурван нэмэр хачиртай тайлбар оруулж хэлээд нэмэр нэрмээс болгодог байж билээ. Ганц биологийн багш хуулуулдаг бол дүүрч гэхсэн. Гэтэл нэлээд хэдэн хичээл дээр тиймэрхүү "залхаалт" явагддаг байсныг миний үеийнхэн бүгдээрээ л тойроод биш дайраад гарсан даа.

Гэтэл одоо ч гэсэн тиймэрхүү байдал үргэлжилсээр байгаа бололтой. Хагас сайн өдөр болгон тогтмол явагдаж байгаа лекцийн үеэр "Зуны амралтаар хуулах сэдвийнхээ дөнгөж 20 хувийг л дуусгасан. Үлдсэн наян хувийг нь яаж хурдан хуулах вэ?" гэсэн асуултыг зарим эцэг эх, сурагчид тавьж байна. Хуулах даалгаврыг хуулж л дуусгахаас биш өөр хурдан арга гэж хаана байх билээ дээ?

Цаг үе бидний бага залуу байснаас тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Хөгжингүй орнууд хүүхдийг хүүхэд чигээр нь байлгаж, хөгжил баясалтай хөгжиж дэгжих талаас нь анхаараад байна. Тэглээ гээд тэр улс орнуудын хөгжил цэцэглэлт уруудан доройтчихоогүй улам эрч хүчээ авсаар байна. Гэтэл бид хүүхдүүддээ хамгийн хүнд ачаа үүрүүлчихээд тэр болгоны үр дүн юу билээ гэдгийг ойлгох цаг болжээ.

Би өөрөө хятад хэлний мэргэжлийн хүн атлаа сүүлийн хорин жил гараар бичихгүй байсаар ирсэн тухай дээр дурьдсан. Шинээр эхлэн сурч байгаа шавь нар маань ч гэсэн миний заавраар компьютер дээр хятад ханз болон галиг үсэг шивж сураад өөртөө хөнгөн сурдаг боллоо. "Хятад хэлийг хүмүүс сурахад маш амаргүй гэлцээд байдаг байсан. Гэтэл яг тулаад сурахад их гайгүй хэл байна шүү дээ. Сэтгэл санаа хөнгөрөөд маш сайхан байна." хэмээн тэд нар маань бичдэг боллоо. "Хятад хэлний сургалтын хүндрэл" миний санахад зах замбараагүй залхтал хуулуулдагт байгаа болов уу хэмээн санадаг. Хуулуулах нь угтаа бол хятад хүүхдэд тохирсон арга л даа. Тэнд ханз үсгийн орчин нөхцөл бүрэн дүүрэн байгаа. Харин манай энд тийм аргыг механикаар хуулбарлаад хэрэглэх гэхээр соёлын хөрс суурь нь дутагдаад нэг л хөндий хоосон цулгуй зүйл болчихоод байгаа юм. "Таван жил өмнөд хөршид сурчихаад одоо ханз үсгээ мартчихлаа. Яавал дээр вэ?" гэсэн асуулт мэр сэр ирдэг нь дээрх байдалтай холбоо бүхий бөлгөө.

Өвөл зуны амралтаар хүүхдэд дааж давшгүй хуулан бичлэгийн даалгавар өгдөгийг цэглэцгээе. Ер нь сургалтын оногдсон цагт хүүхдийн оюуны хүлээн авах чадварт дүйцсэн зүйлсийг онц сонирхолтой хэлбэрээр заах чиглэл рүү багш нар маань нийтээрээ анхаарал хандуулцгаая. Болж өгвөл гэрийн даалгаваргүй. Энэ зүг рүү идэвхи санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн багш нарыг улс даяар алдаршуулан цалин урамшууллыг нь ч "хуулан бичлэгээр хичээлийн цагийг аргацааж өнгөрөөдөг" багш нараас хэд дахин илүү нэмж яагаад болохгүй байх билээ?

"Хөгжилтэй, сонирхолтой, хурдан, үр дүнтэй" гэсэн зарчим нь хөгжингүй улс орнуудын суурь боловсролын тогтолцооны гол тулгуур болоод удаж байгаа шүү.

Доржсүрэнгийн Болдбаатар, "Гэгээ" сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.141.67) 2018-01-13 11:48
      • 0
      • 0

      Unen, demjij bna. Hereggui ih daalgavaraar darsaar bgaad huuhduud maani buur yamarch zolboogui uruu tsarailsan huntei 2 ug solih chadvargui uheents humuus bolj bna shuu etseg ehchuud ee! Ternii orond huntei haritsah haritsaanii soyol zaaj bagsh surgan humuujuulegchid, aav eejuud 2 talaasaa oorsdoo bieer ulgerlen haruulah heregtei. Oorsdoo huntei mendelj ch suraagui bagsh nar huviin bolon huvisgaliin surguuliudad zondoo harlaa, itgemeergui!

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2018-01-12 20:57
      • 0
      • 0

      Huulan bichleg davtan tseejleh arguud hunii baruun yarhiig hogjuuldeg gee biz dee.baruun tarhi hogjsonoor oi togtoolt saijirch yamarch yumiig tovoggui tseejildeg gots aviyastanguud torood bgaam bish uu.bi tegj oilgoson.buruu yum bolov uu

      Хариулах

    • Иргэн

      (202.21.106.117) 2018-01-12 17:38
      • 0
      • 0

      Амралтын өдрүүдэд болон бусад амралтаар даалгавар өгдгийг болих хэрэгтэй ядаж 10 нас хүртэл нь шүү 6-7 настнууд үнэхээр түүртэж байна

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.221) 2017-09-01 18:50
      • 0
      • 2

      Яаааг зөв. Хүүхэд эцэг эхчүүдийг хооронд нь хэрхэн алалцуулах вэ гэдэг сэдэвт уралдаан л гэсэн үг.Хүүхдийн хүмүүжил, ажилаа төлөвлөж сурах гэх мэтчилэн, Үр дагавар нь ч үнэн сөрөг. Зуны даалгавар гэсэн ном шахах гэсэн боловсролын яамныханы авилгын нэг хэсэг л гэж боджийн.

      Хариулах

    • Зочин

      (103.212.116.149) 2017-08-27 12:41
      • 0
      • 1

      Бодууштай, хэрэгжүүлэх зүйл энэ нийтлэлд байна шүү. Ялангуяа багш нарын хичээл заах хэлбэр, арга зүйн талаар хөгжилтэй, сонирхолтой, хурдан, үр дүнтэй зарчим мөрдөх, бас хувь хүүхдийн оюуны хүлээн авах чадварт дүйцсэн байдлаар заах г.м хэрэгжүүлэх зүйлс байна. Баярлалаа. Хуулан бичгийг хэт дарамт болгохгүйгээр хийлгэх нь бас л сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой гэж бодож байна. Танд ажлын амжилт хүсье

      Хариулах

    • zochin

      (202.9.42.178) 2017-08-27 11:45
      • 1
      • 0

      Xuulan bichleg muu arga bish.Xuulan bichij bj sain nudlegdene. Yalanguya gadaad helnii huvid. Xarin daalgavrin ih baga hemjeeg nas nasand ni taaruulj uguh ni zuitei gj bodoj bn.Uzeg harandaagaar bichij chadahgui bolovsrol olgono gedeg sanaand bagtahgui bn. Odoogiin zaluusin bichgiin xev muu, mongol helnii durmee medehgui ih aldaatai, nairuulga muutai bichdeg bolson ni huulan bichleg muu hiideg bsantai xolbootoi. Mon nom unshihgui bn. Xanz usgiin xuvid huulan bichleg sain hiij baij sain nudlegdmeer yum.Ta uuriin bieiin amrig bodoj computer deer bichij surgadag yum bish uu. Uuchlaarai xuulan bichlegiin tal deer Boldbaatar tanitai sanal niilehgui bn.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.67) 2018-01-13 11:51
      • 0
      • 0

      Ene problemiig nom unshihaar shiideh ni hamaagui deer.

      Хариулах

    • Зочин

      (82.132.235.154) 2018-01-12 18:25
      • 0
      • 0

      Huulan bichij baigaa hun tuhain ugiig yag zov bichihiig medehees gadna huulj bichij yavtsdaa bodoh heregtei. Yag yun tuhai oguulj ene ni yu ve geh met. Bas huulah ni tuhain hunii bichgiin hev saijrahiin hamt hurdan bogoj surahad noloololdog. Tiim ees ch Anglid garaar bichsen garaar hiisen ed zuil mashin technolgy -aar hiisen zuilees hamaagui ih unetei b.g.

      Хариулах

    • Irgen

      (222.109.201.14) 2017-08-26 23:00
      • 1
      • 0

      Mongol huuhduud oi uhaanii yanz buriin tiv delhiin temtseend bainga terguun bair ezelj bgaa ni bainga bichiglel hiij baidgaaraa busad ornoos iluu iim amjiltand hurgej bgaa gej boddog.huulan bichleg hotsrogson arga baril bish.harin heterhii ih daalgavraar yadraaj surah huskiig ni mohooj bdg t hamag uchir bdg bh.

      Хариулах