Э.Бэхбаяр дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

Twitter Print
2017 оны 08-р сар 26-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хотноо болж буй Чөлөөт бөхийн ДАШТ-д өчигдөр манай дөрвөн бөх барилдсанаас 57 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг 12:0-ээр оноогоор цэвэр ялсан.  Харин 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдав.

Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан бол  хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын хашир туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотоллоо. 

Э.Гүнтөмөр

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.