Үе мөчний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Үе мөчний өвчлөл Монголчуудын дунд нийтлэг байдаг ба бидний ихэнх нь өвдсөнийхөө дараа эмчид ханддаг нь харамсалтай. Дан ганц үе мөч гэлтгүй бүхий л өвчлөлийн үед өөрийн биед гарсан өөрчлөлтийг анзаарч бие, санхүүгийн хувьд хүнд байдалд орохгүй байх олон боломж бидэн бий. Тиймээс энэ удаа бид та бүхэнд үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг танилцуулж байна.

Эрт оношлуулах

Ясны сийрэгжилт, шохойжилт нь дундаас дээш насны хүмүүст хөнгөн хэлбэрээр тохиолддог боловч сүүлийн жилүүдэд залуучуудад илрэх нь элбэг болсон. Нуруу, хүзүү, мөр зэрэг үеийн завсар шохойжилт үүссэнээр толгой өвдөх, үе мөч өвдөх, шинж тэмдэг илэрдэг. Харин ясны сийрэгжилтийн үед яс багахан ачааллын үед гэмтэж болохуйц хэврэг болдог. Хэрвээ эдгээр өвчний шинж тэмдэг танд илэрвэл эрт оношлуулах нь чухал. Учир нь үүнээс шалтгаалан суудлын мэдрэлийн судлууд дарагдах, доод хэсгээр хүчтэй хатгуулах, сууж чадахгүй болох, биеийн аль нэг хэсгийн яс хугарах, доголох зэрэг хүнд хэлбэрүүд илэрдэг.

Дулаан хувцаслах

Ханиад томууг бүрэн эмчлээгүйгээс, хүйтэн зүйл их ууснаас, байнга доороосоо даарснаас болж үүсдэг өвчин бол Монголчуудын дунд элбэг байдаг ангин буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл юм. Бидний сайн мэдэхээр энэ нь эхлээд хоолойн махыг үрэвсүүлж, дархлаа сулран өвчний шинж тэмдэг илэрмэгц үрэвсэж эхэлдэг. Энэ яваандаа үе мөч, зүрхэнд нөлөөлдөг. Тиймээс доороосоо дулаан хувцаслан, ханиад томууг гүйцэтгэж эмчилж байх нь чухал.

Эмэн эмчилгээ хийлгэх

Эрт оношлуулах нь чухал ч бид тэр болгон биед гарч байгаа өөрчлөлтөө анзаарахгүй явснаар үе мөчний өвчлөлийн эхний шинж тэмдгүүд бидний биед хэдий нь илэрсэн байдаг. Энэ үед эмэн эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй бөгөөд бид танд үе мөчний Артрифлекс эмийг санал болгож байна. Энэ эм нь Глюкозамин, Хондроитин, Гиалуроны хүчил, Магни, Зэс, Цайр, Молибден, Манган зэрэг ясны эд эсэд нэн шаардлагатай найрлагыг агуулдаг.

Зөв хооллох

Үе мөчний ямар нэгэн өвчлөлөөр өвчлөхөөсөө өмнө өдөр бүр хэрэглэж хэвшсэнээр урьдчилан сэргийлэхэд тохиромжтой хоол хүнсний бүтээгдэхүүнтэй танилцацгаая:

  • Яргай загас – Omega 3 аар баялаг шохойжилт, хуянгаас урьдчилан сэргийлэхэд тустай

  • Интоор жимс - Өөрийн гүн улаан өнгөө антоцианы найрлагаас олж авдаг. Энэ антиоксидант нь үрэвслийг намдаадаг

  • Оливийн тос – Олеокантал (oleocanthal) хэмээх түүхий эдийг агуулдаг ба энэ нь үрэвслийг өдөөгч ферментийг идэвхгүйжүүлдэг

  • Цагаан идээ – Кальциар баялаг тул ясны бат бэх байдалд тустай

  • Ногоон цай – Кейтчинс (catechins) хэмээх антиоксидантаар баялаг ба найрлага нь остеоартритын үед түлхүү тохиолддог мөгөөрсний гэмтлээс урьдчилан сэргийлж, хүний биеийг бүхэлд нь тайвшруулдаг байна.

Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшилд оруулснаар үе мөчний ямар нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Дасгал хөдөлгөөн хийх зав цаг багатай, байнгын суудаг ажил эрхэлдэг бол 30 минут тутамд босч биеийн чилээг гаргаж байх хэрэгтэй.

http://www.tipsmonos.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.