Хүнсний ногооны хаягдлаар байгальд ээлтэй хуванцар сав гарган авчээ

Twitter Print
2017 оны 08-р сар 24-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

-Жил бүр хүнсний үйлдвэрүүд сая сая тонн хүнсний ногоо хаядаг. Тэгвэл эрдэмтэд вандуй, буурцагны хаягдлаар байгальд ээлтэй хуванцар гарган авч байна-

Худалдаанд гаргах боломжгүй хаягдал нарийн ногоог ашиглан Италийн эрдэмтэд байгальд ээлтэй хуванцар гарган авч байна. Тодруулж хэлбэл вандуйг эхлээд угааж, нунтаглаад, дараа нь уургийг нь уусгаж авахын тулд тусгай зориулалтын шүүлтүүрээр шүүж, эцэст нь вандуйны шүүслэг хэсгийг хатуулаг хэсгээр нь ялгаж авдаг байна.

Гаргаж авсан уураг бүхий вандуйны үйрмэгт тодорхой процентоор давс нэмж барьцалдах чадвартай материал гаргаж авдаг байна. Ингэхдээ уургийн агууламж маш өндөр буюу бараг 80 хувийн агууламжтай байхыг судлаачид онцолж байна.

Био хуванцар гаргаж авснаар байгаль экологид хоёр төрлийн давуу талтай. Нэгдүгээрт, хүнсний ногооны хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна шатахуун болон уламжлалт хуванцар сав хийхэд зарцуулдаг материалаас татгалзах боломжийг олгож байна.

Био хуванцар сав гаргаж авах материалыг Словен улсад үйлдвэрлэж, туршилт хийж байна. Яг энэ аргаар гаргаж авсан биохуванцарыг ашиглан Словенийн нэгэн гэр бүл цэцгийн сав хийсэн байна. Цэцгийн савны хувьд илүү давуу талтай. Учир нь шинэ технологоор хийсэн цэцгийн савны найрлага тухайн цэцгэнд тэжээл болдог байна.

Дээрх аргаар гаргаж авсан био хуванцарыг газрын хөрсөнд шууд хаялаа гэж бодоход 3-4 сарын дараа байгальд бүрэн уусч алга болно гэж судлаачид ярьж байна. Харин ашиглах салбарын хувьд газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол хийх гэх мэтчилэн хязгааргүй хэрэглэх гэнэ.

Эх сурвалж: EuroNews.com

Гадаад мэдээний редактор С.Чулуунцэцэг, MNC TV

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.