Эмүжин - Зуудаг Номтойбаяр, боргодог Мөнхбат нарыгаа нохойд барьдаг мод шиг өмнөө туучихаад...

2017 оны 08-р сар 27-нд 23:24 цагт
Мэдээний зураг,

-Юу дуртайгаа сараачаад л, онгироо юм аа...-

Ноён ногооны ханш буусан уу, буугаагүй. Эдийн засаг өссөн үү, өсөөгүй. Өр зээл дундарсан уу, дундраагүй. Хүүхдүүд цэцэрлэгтэй болсон уу, болоогүй. Юу үнэн, энэ үнэн. Гэтэл эрх баригч МАН ард түмэн хэмээх цагаан цаасан дээр "Долларын ханш буулаа, эдийн засаг өслөө, ард түмний амьдрал сайжирлаа, ядуурал багаслаа... За бүр байчихаад Шадар сайд Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэлээс зугтан ажлаа өглөө..." гээд л юу дуртайгаа сараачиж байна. Сараачсан болгон нь SPONSORED гэсэн содон хар тамгатай. Бид тэр болгонд нь амаа ангайн биширч, алгаа ташин баярлах ёстой гэнэ.

Нөлөө бүхий эрх баригч нам мөнгөтэй ч юм. Нөгөө муу Эмүжин мэт рүү нь хэд хэдэн хүнээр хээр тэнэтэл утасдуулаад л... Ёстой нөгөө Энхбаярын арга барил нэвт үнэртээд, нэрмээстэй гэж яана. Энхбаяр ахын үед аргаа барж, хог түүн, архи уусан хүний зураг хэвлэн нийтлэх, дэлгэцээр харуулах хориотой байлаа. Монгол хөгжиж, монголчууд хөлжиж байна гэсэн ерөнхий ойлголтоор нийгмийн тархийг угаах гэсэн нэг арга л байсан юм болов уу даа. Тэгсэн нэг өдөр TV5-аар Хүрэлсүх гэж залуу мэдэгдэл хийлээ. Энхбаярын шударга бус ноёрхол, түүний эхнэрийн гарт буй МАХН гээд л авч өгдөг юм байна. Маргаашаас нь эхлээд хүчнийхэн Хүрэлсүхийг байцаадаг ганцхан ажилтай, хэвлэлийнхэн Хүрэлсүхийг намнадаг ганцхан чиглэлтэй болсон юм даг.

Тэр үеийн түүх нэн шинэ байдлаар эдүгээ давтагдаж байна. Харсаар үзсээр байтал Хүрэлсүх нь ажлаа өгчихдөг юм байна. Харин нөгөө Эрдэнэбат, Энхболд хоёр нь зуудаг Номтойбаяр, боргодог Мөнхбат нарыгаа нохойд барьдаг мод шиг өмнөө туучихаад, өөрсдөө ард нь нуугдаад удав. Хулчийгаад хамраа ч цухуйлгах янз алга. За Номтойбаяр ч яахав, сайдын сэнтийгээс өндөр үнэтэй эрх ашигтай хүн. Ядаж байхад Мөнхбатын яруу найрагчийн бардам зан нь хаана төөрчихсөн юм бол? Зүрхтэйгээрээ Нямдорж зүг чиг гаргасан хэдэн шударга үг хэлж, зоригтойгоороо Содбаатар, Улаан нар сөрж базав. УИХ дахь МАН-ын 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах зорилгоор гарын үсгээ нэгтгэн, намаа шинэчлэхийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээлцэх нь чих дэлсэж байна.

За зүгээр нэг л юм хэлчихье. УИХ-ын гишүүний суудлаа Г.Баярсайханыг ордонд шанаадсаныхаа төлөө хүлээлгэн өгч, гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр холыг зорьж буйгаа мэдэгдсэн улстөрч Монголд хэд заяасан юм бол? Шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэн Шадар сайдын суудлаа үлдээгээд гардаг улстөрч бас хэд билээ? Үхэх гэж байгаа юм шиг л үлбийтэл зууралдаад хэвтчихдэг улсыг л мэдэх юм даг. За дээр нь намын ажилд 20 гаруй жил нухлагдан боловсорч МАН-ын залуу үеийнхний замыг зассан нь хэд вэ? Дахиад асуухад МАН-ын цагаан гартнуудаас чухам хэн нь хүнд үед намаа өмгөөлөн гудамжинд жагссаныг бас асуучихмаар л байна. Тээвэрчин аавын хүү Хүрэлсүх л тэнхээ мэдэн, тэвчээр зааж энэ намын туг далбаа нь болж ирсэн байх.

Дээр нь АН, МАН-аас хоёр зүрхтэй залуу төрөө л биз. Өчнөөн жил ноёрхсон намуудад хоёрхон хүн босоогоороо үлдсэн нь харин ч чамлалттай байна. Тэгээд нөгөө хоёр нь 60 тэрбумын нөхдөд хариуцлага тооцно, төрд бугласан шударга бус байдалтай тэмцэнэ гээд хэн хэн нь шулуухан хэлээ л биз. Хоёр нам нь нанчилдаж байхад хоёр залуу зарим нэг асуудал дээр санаа нийлээ л биз. Боож үхэж, босож харайгаад байх шалтгаан харагдахгүй л байна. Яадаг юм, угаасаа итгэл бүхэн алдарч, сэтгэл бүхэн нугарах цагт түүхийг түүчээлэгчид, цагийг эргүүлэгчид ард түмнээс л төрдөг. Төрөх цаг нь болоо л биз... Хаа сайгүй л тэднийг намнаж байна.

Буу дуугаргалгүй Монголыг эзэлж, сум тавилгүй эх орончдыг нь хороох шинэ технологийн эрин үе эхэллээ гэж олон улсын улс төр шинжээч Ханна анхааруулж байсан удаатай. Харж л байя. Харсаар байгаад нэгнийгээ намнуулдаг ард түмэн биш шүү! Дээр нь нэмж хэлэхэд тэртэй тэргүй нийслэлчүүд Бат-Үүлийгээ санаад, үндэсний үйлдвэрлэгчид, хөдөөнийхөн Алтанхуягийгаа үгүйлээд эхэлсэн гэвэл яаж байна?

МАН одоо л шинэчлэгдэхгүй бол орондоо олзлолдон булаалдсаар амь тавих хэрэг үү, яасан ч аймаар шунал тачаал билээ дээ, үхэж дуусдаг...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зориг

      (122.201.24.188) 2017-08-27 14:27
      • 0
      • 0

      Эмүжин цагаа олж өөрийн үеийн дуу хоолой болж яваарай,амжилт.

      Хариулах

    • Зочин

      (27.123.213.195) 2017-08-25 17:25
      • 0
      • 0

      Зууж боргодог нохойнууд Зусар бялдууч пялдаганууд Зувчуулж иддэг гахайнууд Зуданд далд орморууд

      Хариулах

    • Зочин

      (172.58.91.208) 2017-08-24 16:12
      • 0
      • 0

      Estoi goliig ni olood xellee dee.

      Хариулах

    • denduu unen

      (203.91.115.40) 2017-08-24 12:22
      • 0
      • 2

      Uy unen.ene unen.iim huivaldagchdiig umguuluud 2 r eelj hoolondoo oroh ni gej shuuraad baigaa hevlel medeelliinhend mergejliin es zui shudarga baidal gej alga u.

      Хариулах

    • Zochin

      (66.181.186.60) 2017-08-23 21:18
      • 0
      • 3

      Uneheer goliin olood ghelchihej. Uneheer buruugui yum bol ene talaaraa olon niited heleech. Suudaltaigaa zuuraldaad erh medelgui bolchihno geheer shees ni savirch bgaa yum uu? Battulga, Hurelsuh hoyor er hun yum l bol uuriin dotood itgel unemdhildee itgeed garaad ireech dee?

      Хариулах

    • ГАНЦЭЦЭГ

      (203.91.115.41) 2017-08-23 20:51
      • 0
      • 2

      ЯМАР ҮНЭН ҮГ ВЭ,БАРАГ БҮГДИЙНЬ Л ХЭЛЧЛЭЭ.ХҮРЭЛСҮХ ,ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЕР Ч ЗАНГАРАГТАЙ ЭРЧҮҮД ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.248) 2017-08-23 18:50
      • 0
      • 2

      Хуний оорийн нам бишээ тэнэгуудээ,монголын ард тумэн нам дамнасан хятадуудын булэглэл тор эзэгнэлээ гэж л ойлгоод байх шиг байна шуу дээ

      Хариулах

    • (103.26.194.190) 2017-08-23 18:01
      • 0
      • 4

      Нам гэхээ больцгоо! Монгол нэг л улс ! Энэ хуваагдлаас болж монгол улс сөхөрч байна.

      Хариулах

    • Суман

      (59.153.113.119) 2017-08-23 17:38
      • 1
      • 0

      Хүний намын тоглоомонд гүйгээд орчихлоо доо хашир андгайнууд. Хүрэлсүх мэдээж МАН-д нөлөөтэй олон ч хүн дагуулдаг тийм болохоор дүү хүү Оюун-эрдэнээр нь урхидаадурвуулаад авсан, Хүрэлсүх нь Нямуушийгаа албан тушаалаар. ингээд л АН ба Баттулгын ТОПОР төлөвлөгөө хэрэгжиж байгаа юм. Арчаагүй ч улсууд юмдоо Хүрэлсүх ингэж байхыг бодоход

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.138) 2017-08-23 17:29
      • 0
      • 0

      Bukh zuild khem khemjee gej bii tsag ni bolj andaa burst his bna da

      Хариулах

    • Jekno

      (27.123.214.103) 2017-08-23 17:28
      • 0
      • 0

      Salbaisan dalii avgai, zugeer l mongoo avaad zail

      Хариулах

    • Bravo!!!

      (182.160.37.75) 2017-08-23 17:26
      • 0
      • 3

      Yostoi zuv bichlee, Bayarlalaa, Ene M.Enkhbold terguutnuud yasan SHIREN nuurlesen balainuud ve, ingeed udval Mngold Tedend oron zai baihgui bolloo shuu! Ur huuhed, Mongoliin mini ireeduig bodood ZAILAAD uguuchee, Encoldoo, Sandui, Ganbaataraa, Gantulgaa, Hayanhyarvaa g.m bulainuud aa!!!

      Хариулах

    • Дэмжигч

      (59.153.114.197) 2017-08-23 17:18
      • 3
      • 0

      МАНыг нураах гэсэн женко оролдого.

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.243) 2017-08-23 20:37
      • 0
      • 1

      МАН-г нураах гэсэн оролдлого гэчжээ. Женко байсан байгаагуй наад нам чинь еерее нурж байна. Нам ч гэждээ ялзарсан авилгачдын беегнерел биш уу? Ийм намыг тараавал таарна.

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.232) 2017-08-23 16:39
      • 2
      • 2

      Энэ авгай одоо бас юу вэ? АН одоо зуудаг боргодог эмүжин гэгчийг урдаа барьчихаад юу дуртайгаа сараачаад онгироо, олхиогү юмаа. Алтанхуяг, бат-үүл нарыг эмүжин санагалзаад байгаа юм уу ХА ХА ХА. Үнэхээр эх орон ард түмнээ гэсэн бүсгүй хүн бол хэзээ ч ийм балай юм бичдэггүй юм. Битгий ард түмнийг буруу тийш нь турхирч АН-ын бусармаг ажиллагааг сэргээх гээд бай эмүжин гэгчээ!!!

      Хариулах

    • Тунгаа

      (124.158.106.140) 2017-08-23 16:03
      • 0
      • 5

      Яг үнэн зүйл нүдэнд харагдтал бичжээ. Шударга үнэн заавал ялна. Ард түмэн үнэнийг ойлгож харж байгаа шүү. Хүрэлсүх зөв зүйл хийсэн гэдэгт эргэлзэхгүй байнаа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.179.31) 2017-08-23 11:50
      • 0
      • 4

      Маш зөв, үнэн юм л бичсэн байна даа.

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.206) 2017-08-23 11:44
      • 4
      • 0

      Цоодолын Хулан Халтмаагийн Баттулгыг дэмжиж дуншиж байгаад Ерөнхийлөгч болонгуут нь "зөвлөх" гээд хэн ч мэдэхгүй боловч хэрэгтэй юм шиг нэг албан тушаалд очсон. Р.Эмүжин юугаар дутах вэ гэгчээр Ухнаагийн Хүрэлсүхийг өчүүхнээр ч гэсэн иймэрхүү дэмжиж байгаад том намын хэвлэлийн мэдээлэлийн албан тушаалд очих санаа юу... уул нь Монголд муухан эртэй тэнцэх хурц, үзэсгэлэнтэй хэдэн эмэгтэйчүүд байсан юмсан цагийн эрхээр нам дагаад жилий вээ хөөрхий гэж...

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.122) 2017-08-23 08:59
      • 0
      • 4

      enkold darga shiren nuurleed bailgui tahimaa uguuchee niislelees ch gesen heden hii ni garsan shalchiisan dugui shig ulbeger sulbagar nuhduu avaad yavaarai huurhii muu Batuul bsan bol yadaj avto zahuud ni hotoos gartsan bgaa sh de

      Хариулах

    • Ме

      (139.5.216.74) 2017-08-23 08:01
      • 0
      • 4

      яаж ч хэмлээд том намыг барахгүй ээ, та нар гээд шүд зуугаад суудалаасаа тас зуураад хэвтчихсэн, Энэ Намаас шинэчлэлт өөрчлөлт хүлээгээд нэмэргүй юм байна. Дотор эрхтэн нь өвчилсөн ийм нам албан тушаал наймаалцаад, аймаар ганган харагдлаа ч Ард Түмэнээ амар жимэр амьдруулна гэдэг үлгэрийн далай.

      Хариулах