Талхнаас хэр хэмжээний шим тэжээл авдаг вэ

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнс бол талх. Тэгвэл хэдүүлээ талхны шим тэжээлийн талаар товчхон танилцья.

Шим тэжээлийн үзүүлэлтийг 100гр дахь агууламжаар нь тооцож гаргадаг. Талхны нийт жин 600 гр учир тоон үзүүлэлтийг 6-аар үржиж нийт агууламжийн мэдээлэл гарна.

Илчлэг - 1513 ккал

Хүн хоногт дунджаар 1800-2000 ккал илчлэг авахыг хэвийн хэмжээ гэж үзнэ. Хэвийн хэмжээнээс их илчлэг авсан бол даруй идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр шатаах хэрэгтэй. Эс шатааваас биед нөөцлөгдөж илүүдэл жин, таргалалт үүсгэнэ. 100 ккал илчлэгийг шатаахын тулд гар дээрээ 10 удаа суниаж, скуат суултыг 20 удаа хийж, гэдэсний таталтыг 30 удаа хийж, гараа алдалттай үсрэлтиг 40 удаа хийх дасгалыг бүгдийг нь нэг дор хийж байж шатна. Иймд өдөрт авах илчлэгээ сайн тооцож сурах нь чухал.

Давс - 8.4 гр

Хоногт 5 гр хүртэлх хэмжээний давс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа. Мэдээж энэ зөвлөмж хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хортой. Монголчуудын хоногийн давсны дундаж хэмжээ 11 гр байна гэж судалгаагаар тогтоосон.

Бид цай, хоолноосоо хоногийн давсны хэрэглээгээ авахаас гадна боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс авдаг. Талхнаас хүртэл давсны хэрэглээгээ нөхдөг.

Хүнсний эслэг - 0 гр

Хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж цусанд оролгүйгээр гадагшилдаг нүүрс усыг эслэг гэдэг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, хоол боловсруулах замыг цэвэрлэх гэх мэт тустай. Харин энэ талханд эслэгийн агууламж 0 байгаа нь тоогүй.

Сахар - 30.6 гр

Цайны нэг халбага дахь хэмжээг 4 гр гэж үздэг. Энэ талханд 7 халбага хагастай сахар агуулагдаж байна. Өөрөөр хэлбэл 1 талханд 7 ширхэг ёотон хагастайг хийдэг гэсэн үг. Илүүдэл жин, таргалалт, чихрийн шижин өвний үндсэн эрсдэлт хүчин зүйл бол нүүрс-усны өндөр хэрэглээ тэр дундаа сахарны зохисгүй хэрэглээ байдаг. Хүүхдүүддээ авч өгдөг ундаан дахь сахарны агууламжыг нэг хараад үзэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Цахим эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.