Цагаан Дарь Эх

Twitter Print
2017 оны 08-р сар 16-нд 22:03 цагт
Мэдээний зураг,

Ум орчлонгоос гэтэлгэгч Дарь эх

Охь адистид дуддара бээр найман аюулаас авран
Утгалсан дүүри бээр өвчнүүдээс тонилгогч
Огоот гэтэлгэгч эх Таньд мөргөмүй.
Сайхан цагаан лянхуа дунд оршсон
Саран дүрт дэвсгэрийн дээр
Очир завилгаа сэлтээр зохиож
Санасан дээдийг өгөгч Эх Таньд мөргөмүй.

Арилсан намрын сарны өнгө мэт болоод
Ардаан саран мандлын түшлэгт
Асар үзэсгэлэнт чимгүүд бүхий огоот төгсгөсөн
Ариун удвал цэцэг барьсан Эхдээ мөргөмүй
Арван зургаан насны идрийн цогт биетэй
Алимад туулсан бурхан бүхэн түүний хөвгүүн
Алин хүссэнийг өгөгч гэгээн дүр барьсан ЭХ
Аврагч хутагт Дарь Эх Танд мөргөмүй.

Асар цагаан гэрэлт цагаан хүрдний
Алимад найман хигээсэд нөхөд дор
Адист тарнийн найман үсгээр хүрээлсэн
Ариун хүрдэт Эх Тандаа мөргөмүй.

Энэрэгч хутагт Дарь Эх
Эгээрлийг хангагч сэтгэлчлэн хүрдэт
насыг арвитгагч ЭХ
Эрх охин тэнгэр чамдаа залбирснаар
Эгэл миний насны зэтгэр хийгээд
Өвчин зовлон бүхнээс
Эрдмийн хүч төгс Та бээр авран соёрх.

Эгнэгт дээд хийгээд шид бүхнийг
Эдүгээ надад хоцроолгүй өршөөн соёрх
Хутагт Таньд сүслэн үйлдсэн
Хувьт түүнээ насад хөвгүүн адил таалагтун.

Би бээр Таньд залбирсны хүчээр
Их нигүүлсэхүйн гохоор барин соёрх
Охин тэнгэрийн биеийн өнгө саран мэт бөгөөд
Эхэмсэг номхон гэгээн дүрт
Өнгөт сайхан эрдэнийн чимгүүдээр чимсэн
Үзэсгэлэнт хив торгон хормогчтой
Өлзийт лянхуан саран дэвсгэрийн төвд
Өмнийн зүг очир завиллаар саатсан
Үзэсгэлэнтэй мишилзсэн нэг нигуур хоёр мутартай
Үнэхээр туулсан гурван цагийн бурханы үүсгэгч ЭХ
ОХИН ТЭНГЭР ЧАМДАА НАСАД СӨГДМҮЙ.

Өчүүхэн төдий Таныг магтсаны хүчээр
Үнэхээр бодийг бүтээхүй дор
Үл зохилдохуйн зүг бүхэн амирлаад
Үлэмж зохилдохуйн нөхцөл хотол төгс болтугай.

Мөргөл: Алин Таны өлмийн лянхуаг бишрэн тахиснаар
Авралт Дарь Эх тэргүүтэн арвис тарнийг егүүлсэн төдийд
Аюулт үхэл үгүй нас, билиг билгүүн, буян сэлт
Аливаа хүссэн шидийг хайрлагч дор мөргөмүй.

Ерөөл: Ариун буян үүгээр түргэн би
Авралт Дарь Эхийг бүтээгээд
Алин амьтан нэгийг ч үлдээлгүй
Ачит таны газрыг байгуулах болтугай.
Ум дари дүд дари дүри мама аюур бунья зина бүсдэм гүрү сууха
Ум дари дү дари дүри суухай.

Ум дари дү дари дүри бүнийг үетэн гүрү сууха
Ум да рэ дүдарэ мама ааюү, бүняязаня на бушим гүрүеэ суухаа.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.