60 тэрбумын бичлэг эвлүүлэг тул Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ

Twitter Print
2017 оны 08-р сар 16-нд 18:48 цагт
Мэдээний зураг,

Иргэдийн дунд тодорхой гишүүддээ хариуцлага тооцож магадгүй хэмээн хүлээлт үүсгээд байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар товлогдсон цагаасаа нэлээн хоцорч эхэлсэн.

Удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө цахим хуудсаараа дамжуулан толхилцож "шуудайнд хийсэн үхрийн эвэр" мэт харагдах болсон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хурлын үеэр хэл ам багагүй гаргасан аж. Шадар сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт хандан бүгдээрээ ажлаа өгөөд асуудлаа шийдэхийг уриалсан бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн намын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүд болон танхимын гишүүдээ тагнаж чагнадаг ажлаа зогсоохыг шаардсан байна. Ц.Нямдорж "Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Одоо наадахаа боль. УИХ-ын бүх гишүүдийг тагнаж чагнадаг чинь худлаа юм уу. Сүүлдээ бүр мөрдөж, мөшгидөг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон байна. Ичих нүүргүй болжээ, та нар. Би тагнаад байна, чагнаад байна гэж та нарт бүтэн жил ярьж байна. Одоо л У.Хүрэлсүхээр илэрч байгаа болохоос биш" гэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Би дагаж мөрдүүлээгүй гэдгээ хэлсэн. Шадар сайд ч өөрөө надад хэлсэн. "Эрдэнэбат аа, чамайг гэж итгэхгүй байна гээд уулзсан" гэжээ.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье" гэсэн байна.

Тэрбээр "Намаа шинэчлэх ёстой, 60 тэрбумаас салах ёстой. Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээр суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэж ширүүхэн хэлээд хуралдааныг орхин гарсан аж.

Дараа нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн асуудал яригдсан бөгөөд намын гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл хөнджээ. Хуралдаанаар 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцэж, намын зарим гишүүдэд хариуцлага тооцон, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулж, намаас хөөх шийдвэр гаргана гэсэн хүлээлт олны дунд байж, хэвлэл мэдээллийнхэн ч таамаг дэвшүүлж байсан. Гэсэн ч тус намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ. 

Эцэст нь Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх асуудлаар санал хураахад Удирдах зөвлөлийн гишүүдийн 15 нь дэмжээгүй байна. Ингэснээр Ц.Сандуй албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ. Тус намын Удирдах зөвлөлд нийт 31 гишүүнтэй бөгөөд үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, С.Бямбацогт, Ц.Нямдорж, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар багтдаг юм. 

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ARD

      (85.203.18.254) 2017-08-17 12:16
      • 0
      • 1

      Энхболд ийм болохоор л намын дарга байх эрхгүй шүү дээ

      Хариулах

    • ARAICHDEE

      (185.89.251.35) 2017-08-17 12:15
      • 0
      • 1

      YUU VEE 60 TERBUMAA EWLUULEG BOLGOCHIHOJ BAIGAA YUMUU EH ORNOO YGD BODSNOGUI VEE ED NAR

      Хариулах

    • МОНГОЛЧУУДАА

      (193.90.12.87) 2017-08-17 10:56
      • 0
      • 1

      ОДОО МАН ОЛОН ОЛОН МЯНГАН ЭНГИЙН ГИШҮҮД ЗҮГЭЭР СУУСААР БАЙХ УУ....БИД 60 ТЭРБУМ ,МОНГОЛ АЛТ 2 ЫГ ТЭЖЭЭЖ ТЭТГЭДЭГ УЛС БИШ ШҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛМААР ЭХ ОРОН МИНЬ ХУЖАА НАРААР ДҮҮРЛЭЭ...МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ НЭГИЙГ БОДОХ ЦАГ ИРЖЭЭ

      Хариулах

    • Duulaa)

      (185.89.251.35) 2017-08-17 10:55
      • 0
      • 1

      ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Zuvhun edgeer humuust hariutslaga tootsloo gd MANAN arilahgui, nam tsewershihgui!!!

      Хариулах

    • Puuje)

      (207.154.195.24) 2017-08-17 10:54
      • 0
      • 1

      60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei

      Хариулах

    • Hudlaa shaa

      (139.59.39.212) 2017-08-17 10:54
      • 0
      • 1

      saihan shaah yumaa bugsnuud chin e

      Хариулах

    • СЭРЭЭТЭР

      (78.109.23.1) 2017-08-17 10:52
      • 0
      • 1

      60 тэрбумынхан их том байна...ӨӨр УЛСАД БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙН ҮГҮЙ БОЛОХ БАЙСАН ЮМ...ТЭД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АВСАН ГЭДГЭЭ ҮҮГЭЭРЭЭ ГЭРЧИЛЖ БАЙНА...БАС БҮХ ГИШҮҮДЭЭ СОНСДОГ ГЭДГЭЭ ГЭРЧИЛЭЭД АВСАН...

      Хариулах

    • Мөнхөө

      (163.172.212.115) 2017-08-17 10:50
      • 0
      • 1

      ийм инээдтэй ширэн нүүртэй хүмүүс шүү дээ...хужаа нараас бүр залхаж байна...намын энгийн гишүүд нь юу ч хийж чадахгүй багйааг хараад бүр бухимдах юм....ХҮРЭЛСҮХ шударга л байсан байна.

      Хариулах

    • S

      (202.131.248.210) 2017-08-17 10:48
      • 0
      • 1

      МАН-н нэр хүнд газрын шороотой зууралдаж эцэстэй хагаран бутаргаж байна.МАН-г өөр хүн өөр арга барилаар удирдах хэрэгтэй байна.Энхболд болон түүүний нөхөд огцрох болсон

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.71) 2017-08-17 10:23
      • 0
      • 1

      Хүрэлсүх ч адилхан л амьтан юм даа. худлаа эх оронч царай гаргаж байгаа болохоос хамгийн хорон хорчин л амьтан шүү дээ. ер нь улс төрийн намуудын нэрээр дээгүүр жаалж байгаа нөхөдүүд хүн гэж хэлэхэд хэцүү бирдүүд шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (72.224.123.141) 2017-08-17 02:56
      • 0
      • 2

      Яг эндээс л ямар бусармаг хүмүүс вэ энхболд зайлж байж л үнэн гэдэг юм цухуйж мэдэх юм байна ,Арай ч дээ бараг шинжлүүлээгүй ч Энхболдын дууг танина доо ийм л үнэн гэдэг юмнаас зугтаж явдаг хүн юм доо

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.226) 2017-08-17 01:36
      • 2
      • 0

      Хүрэлсүх хутган үймүүлэгч

      Хариулах

    • zakon

      (27.123.212.136) 2017-08-16 22:59
      • 0
      • 2

      naad vlgert chin heni itgeh yumbe! arai heterch baigaa yum bishvv. hiisen hergiichin tuluu ta 3iig alban tushaalaaschin buulgah ni ch bagdana. vnheer evlvvleg geed baigaa yum bol notolgootoin barimttai iim uchiraas iim yum bolson geed vzvvleed,haruulah hergtei gez irged shaardaj baina.

      Хариулах

    • Ме

      (139.5.218.107) 2017-08-16 22:35
      • 0
      • 2

      За иэгвэл Ардын надаас шинэчлэлт өөрчлөлт хүлээгээд нэмэргүй юм байна. Нам дотроо шийдэж чадахгүй бол Ард түмнээ та нарыг АНам шиг Ариг өдөр ирлээ. Насаараа суух албыг тушаал гэж байдаггүй юм шүү.

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2017-08-16 20:36
      • 0
      • 2

      USA д шинжлүүдээд эвлүүлэг биш гэсэн хариу ирсэн гээ биз дээ.Эвлүүлэг гэж хариу гарсанд хэн итгэх вэ дээ.Энэ 3 хүнийг өмгөөлж хамгаалаад байгаа цаад эзнийг нь олж бүгдийг нь хамт хуулиар шийтгэх хэрэгтэй баймаар юм.

      Хариулах