О.Баасанхүү МАХН-аас хөөтөл гарахгүй, харин намаа өөрчилж, шинэчлэхийн төлөө явна

Twitter Print
2017 оны 08-р сар 14-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгджээ. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.  

"10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !" гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулжээ.

Харин О.Баасанхүү гишүүн өнөөдөр 11.30 цагаас өөрийн феийсбүүк хуудсаараа шууд бичлэг хийн тайлбар өгч, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Намайг намаас хөөсөн гэх ямар нэгэн мэдээлэл надад ирээгүй” гээд “Компаниас гарахад бол амархан байх. Эзнийгээ эвгүй байдалд оруулж, ажлаа хийгээгүй гэдэг шалтаанаас болж ТУЗ-аасаа хөөгдөж болох юм. Харин улс төрийн нам гэдэг бол олон нийтийн төрийн бус байгууллага. Намыг бид ямар байлгах ёстой вэ гэвэл хамтын шийдвэртэй, хариуцлагатай, ёс зүйтэй байлгах ёстой. Ийм зүйл ярихаар намын эсрэг үзэлтэн, намын даргын эсрэг үзэлтэн болчих уу? 

Сая манай намын даргын худ өөрийн цахим хуудсандаа тодорхой байдлаар юм бичсэн байсан. Би харсан. Надад нэг зүйл нь огт таалагдаагүй. Миний аав Октябрь гэж 80 гарсан сайхан хүн бий. Гэтэл миний аавын нэрийг доромжилж намайг “Аравдугаар сарын хүү” гэсэн нь надад огт таалагдаагүй. 

Хэрэв улс төрд шаардлагатай, хэрэгтэй гэвэл байгаа бүх хүчээ улс төрд зориулаад явна. Ард түмэн тур дундаа Эрдэнэтчүүд магадгүй та шаардлагагүй, одоо болсон өөр хүн хэрэгтэй гэвэл тэгээд л явна. 

Би МАХН-аас намайг хөөн хөөтөл гарахгүй. Харин намаа өөрчилж, шинэчлэн шинэ үзэл баримтлалаар нь явуулна. Намаа өөрчилье, намд хариуцлага гэдэг зүйл бий болгоё гэснийхээ төлөө урвагч болдог юм уу?" гэв.

ВИДЕО: 

 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.