Шинэ Ерөнхийлөгч Ширчингийн Баатарын үгийг сонсоорой

Twitter Print
2017 оны 08-р сар 12-нд 02:03 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр би шинэ ерөнхийлөгчийн төв телевизэд өгсөн ярилцлагыг хальт үзлээ. Хальт үзлээ гэдэг нь бүрэн агуулгаар нь үзэж чадсангүй. Тийм цаг завын бололцоо байсангүй л дээ. 

Түүнээс төрсөн сэтгэгдлээ товч сийрүүлвээс дорх мэт буюу.

01. Нүүрсний үнийн өсөлт эдийн засагт эерэг нөлөөлж байгааг сайн гэж үзэх учир дутагдалтай гэсэн үгээ шинэ ерөнхийлөгч давтжээ. Манай улсад байгаа ганц гялтайх боломж нь энэ гэдэгт улсын эцэг байтугай жирийн иргэн ч баярламаарсан гэж нэвтрүүлэг үзэж суухад халаглан бодож суулаа. Энэтхэг, Пакистан, Иран улс болон Умард хөршөөс нүүрс худалдан авах санал ирээд байгаа тухай та бүхэн ч сонссон байх аа. Үнэн бол маш сайхан хэрэг байна. Гэхдээ тэрхүү саналыг хэрэгжүүлэхэд ямар ч байсан Гималайн нуруу давсан дэд бүтцийн бүтээн байгуулалт хэрэгтэй гэдгийг ерөнхийлөгч байтугай захын толгой ойлгомоорсон доо.

02. Түүхий эд, тэр дундаа ашигт малтмалын үнэ бидэнд ашигтай байгаа энэ үед төрийн тэргүүн нь энэ мэт хариуцлагагүй үг яриа дэлгэж улс оронд ашигтай байдлыг самармааргүй санагдах юм. "Ашигт малтмалаа дэлхийн зах зээл дээр гаргаж дэлхийн зах зээлийн үнээр борлуулах хэрэгтэй." гэж хэлэхэд хэн хүний чихэнд чимэгтэй сонсогдож таарна. Гэхдээ эцсийн дүндээ эцсийн хэрэглэгч чинь "Дэлхийн үйлдвэр" гэдэг алдрыг хүртээд байгаа Хятадын зах зээл болчихоод байгааг шинэ ерөнхийлөгчийн ойр тойрны зөвлөхүүд эрхбиш гадарладаг энэ тухай хэлж зөвлөдөг байлтай.

03. Хятадын Сизинь Пин, Ли Көцян тэргүүтэй шинэ үеийн удирдагч нар засгийн эрхэнд гарахад гадаад дотоодын шинжээч нар тэдний өмнө тулгарч байгаа сорилтыг гурван зүйлээр тодорхойлсон нь:

а. Хүнсний аюулгүй байдал
б. Байгаль орчны бохирдол
в. Хүн амын хүйсийн тэнцвэргүй байдал" гэсэн байдаг.

03. Харин Хятад улсын манай улсын талаар явуулж байгаа хүн болгоны анхаарууштай тодорхой бодлого нь эдийн засгийн харилцаа биш

а. Шашин соёл
б. Боловсрол
в. Сэтгүүлзүй зэрэг тодорхой салбарууд руу чиглэгдээд байгааг алс холын Америкад суугаа Ш.Баатар дүү тэргүүтэй хүмүүс тодорхой хэлж сануулаад байгааг шинэ төрийн тэргүүн эрхбиш анхаараасай билээ.

04. Бид Хятадтай эдийн засгийн талаар өргөн утгаар харилцах нь цаагуураа ард түмний аж амьрал улс орны бүтээн байгуулалтад төдийлөн халгүй ашиг тустай гэдгийг захын хүн ойлгох буй за. Харин дээрх дөрвөн салбараар илт нэг талыг барьсан бодлого сүүлийн үед илт давамгайлах болсныг төрийн тэргүүн анхааран үзээсэй.

Энэ тал дээр хамтран ажиллах асуудал хаалттай гэсэн үг биш. Гол нь энэ асуудлыг захын хүн барьж аваад оролцдог биш нэг цонхны бодлогоор шийдэх учиртай гэдгийг хэлэх гэсэн хэрэг болой.

05. "Эм гашуун ч өвчинд тустай. Үнэн үг хатуу ч явдалд тустай." хэмээх эртний үг байдаг. Шинэ гарсан төрийн тэргүүнд харагдсан үзэгдсэн хүн болгон саймширч сүүлээ шарвагануулахаас наахнуур байгаа нь ойлгомжтой.

Би өөрийг чинь муугүй таньж мэдэж хүндэлдэгийн хувьд энэ мэт хэдэн үгийг хэлхэж сонорт тань хүргэснийг эрхбиш авах гээхийн гэгээн ухаанаар хандаж болгооно буй за хэмээн итгэж байна.

"Гэгээ" сургалтын төвийн захирал, хятад хэлний орчуулагч Д.Болдбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Butneer uzeegui kkk tegeed?

      (213.127.17.168) 2017-08-13 16:17
      • 0
      • 0

      Buten uzeegui baij yaaj analyse hiisen yum bol zugeer ooriinhoo uzel bodliig bichsen bna shee ene analyse bish bna tanii uzel bodol bna

      Хариулах

    • Зочин

      (216.3.11.2) 2017-08-13 15:21
      • 0
      • 0

      Ярисан зуйлийнх нь утгыг сайн ойлгоогуй байж юу бичээд байгаа гар вэ эсвэл зориудаар мушгиад байгаа юм уу ???

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.108) 2017-08-12 18:55
      • 0
      • 0

      Ойрд дандаа хятад кинонууд телевизээр гарах болчихсон юмуу даа. МҮОНТВ,MNC илүү гаргаад байх шиг

      Хариулах

    • Мөнхөө

      (73.252.180.212) 2017-08-12 16:49
      • 0
      • 0

      Хэт худлаа мэдэмхийрээд нэг их шудрага хүн царайлах гээд соэиэ л юм бичиж. Хятадыг өсөрхөх үзэл бол монгол хүний цусанд байдаг эд. Энэ нөхөр харин энийг ойлгодгүй юм байна. Хятаджиж яваа хүн болтой. Хээрийн норойтой нийлсэн гэрийн ноход аюултай шүү.

      Хариулах

    • Элдэв Очир

      (159.205.37.240) 2017-08-12 14:05
      • 0
      • 0

      Хальт vзсэн юм бол ингэж яаран дvгнэлт хийх хэрэг юун. Дараа тухтай vзээд тавтай бичсэн нь дээргvй юу? Болдбаатараа? Еренхийдее хятад хэл сурч эсвэл тэнд сургууль соел дvvргэсэн бас суралцаж буй хvмvvс vзэл бодол, дэмжих хандлага нь ихэвчлэн тийшээгээ ханддаг юм. Заавал хятад ч гэлтгvй. Хvн уншиж буй ном vзэж байгаа зvйл рvvгээ заавал татагдан хазайж, еерийн мэдэлгvй л хэлбийдэг нь тархины онцлог юм. Тэгэхээр эрдэмийг нь сурсан улсыгаа магтан дуулахаасаа емне Монгол хvний vнэт зvйлс, тусгаар тогтнол, монгол улсынхаа vнэ цэнийг эрхмлэхийг эхэнд нь тавьж сурах хэрэгтэй. Тэгж сураагvй цагт бид vргэлж буурай орон байсаар байх болно.

      Хариулах

    • Иргэн

      (27.123.212.134) 2017-08-12 11:57
      • 1
      • 1

      Хальт үзээд гүнзгий дүгнэлт хийдэг байж болох уу. Ач холбогдол өгч ярилцлагыг бүрэн үзээд шүүмжлэх хэрэгтэй байх

      Хариулах

    • Зочин

      (182.160.2.143) 2017-08-12 11:45
      • 0
      • 1

      Хүндэлдэг хүн шиг биш өө хайсан нөхөр шиг л бичиж хэдий санаа авах зүйл байгаач нэг дургуй хүргэсэн юм бас байгаад байна.Гэхдээ манай ерөхийлөгч мэдэхийн цаагуур мэдэж байгаа зүйлийг л нэг л хатуу донгодох гээд байгаач юм шиг хэлжээ,Учираа олоогүйл яваа пацаан байна дөө.

      Хариулах

    • zochin

      (182.160.0.120) 2017-08-12 09:32
      • 0
      • 2

      naad hun chini cham shig tulga toirson uchuuhen yum bish aguu ih uilsiig setgej baigaa yum shuu.uuniig huuhed ch oilgohoor bolchihood baina. medrel yumuu.

      Хариулах

    • ЗОЧИН.

      (27.123.212.140) 2017-08-12 09:28
      • 0
      • 2

      ЕРӨНХИЙ САНААГ ЧИНЬ ОЙЛГОЛОО.ГЭХДЭЭ ТА ХАРИЛЦАН АШИГТАЙ АЖИЛЛАНА ГЭЖ ХЭЛСЭНИЙГ ДУУЛААГҮЙ БОЛОЛТОЙ. АНХ ХЯТАД МОНГОЛЫН ХИЛ НЭЭГДЭХЭД ЭРЭЭН ХОТ ЯМАР БАЙЛАА. ОДОО ЯМАР БОЛОВ. ЭНҮҮНД МӨНАЙ ТӨРИЙН БОДЛОГО Ч БУРУУТАЙ Л БАЙСАН БАЙХ. ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ЭЭЛЖЛЭН АЖИЛЛУУЛААД ХАРИЛЦАН АДИЛ ТАТВАР АВЧ БАЙСАН БОЛ МОНГОЛ. ЗАМЫН ҮҮД Ч ХӨГЖИХ Л БАЙСАН ДАА.

      Хариулах

    • neemee

      (81.247.208.69) 2017-08-12 04:15
      • 0
      • 1

      Uuchilaarai yag iim utgaar heleegui gej bi oilgoson erunhii sanaag chin bas oilgoj l bn ldaa

      Хариулах