Л.Байгаль: Тэд үүрээр орилж хашгиран цонх хагалж орж ирэн баривчилсан

2017 оны 08-р сар 10-нд 20:36 цагт
Мэдээний зураг,

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ. Энэ хэргийн талаар түүний гэргий Л.Байгаль өнөөдөр АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Хэдэн хүн орж ирж нөхрийг тань баривчилсан бэ?

-Тусгайгийн хувцастай 4-5 хүн байсан. Тэд маш хурдан авч явсан.

-Тэд танайд цонхоор орж ирсэн юм уу?

-Тийм. Цонхны шил хагалж орж ирсэн. Тэд манайд нэгжлэг хийн дуусаад явахдаа цонхны шилний хагархайг шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь би яах юм бэ гэсэн. Учир нь манай хүүхдүүд тэднээс айгаад уйлаад бага нь өмдөндөө шээсэн болохоор нь та нар одоо явчих аа би хаалга үүдээ түгжье гэхэд бид шилээ цэвэрлээд явна гээд 2-3-уулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд уутанд хийгээд аваад гарсан.

-Та нөхрийгөө хааш нь хэд хоногийн хугацаатай авч явсныг асуусан уу?

-Надад тэд хаашаа авч явж байгаагаа хэлээгүй. Тэр мөрдөгч Сайнжаргал нь 9910... гээд утасны дугаараа бичиж үлдээн өглөө энд ирж уулзаарай гэсэн. Хаашаа авч явж байгаагаа нь мэдэхгүй учраас би өглөө онгойход нь сахиж сууж байгаад уулзья гээд. Гэрт байсан бүх утсыг авсан. Тэр бүү хэл манай хүүхдийн ажилдаггүй “Nokia” утсыг аваад явсан. Өглөө би энд ажил цуглахад ирэхэд тэрээр байгаагүй. 10 өнгөрөөгөөд манай нөхрийг хоёр хүн дагуулчихсан гаднаас орж ирээд цаад өрөө рүүгээ аваад орсон. Гэрээс хураасан гар утсыг одоо болтол эргүүлж өгөөгүй. Тэд намайг утсаар холбогдоорой гэсэн. Гар утас байхгүй, хүүхдүүдпээ орхиод гарах гэхээр цонх хаалга онгорхой гарч чадахгүй байна. Гурван жаахан хүүхэд хэцүү шүү дээ. Өглөө энд ирсэн, саяхан тэр Сайнжаргал нь “Өө та ирчихсэн юм уу байж байгаарай” гээд орсон. Тэр хооронд нь би явж хүүхдүүдээ эргэчхээд буцаад ирсэн. Манайх 14, 8,  4 настай гурван хүүхэдтэй.

-Таниас тэд яг юу гэж асуусан бэ?

- АТГ-ынхан гэж хүмүүс орж ирээд намайг цаашаа суучих диск хайна гээд нэгжлэг хийж байгаад гараад явсан. Надад мөрдөгч Сайнжаргал гэж үнэмлэх үзүүлэн өөрөө цуг яваад гэр орноо үзүүлчих , шалгуулчих гэж асуусан. DVD, CD байна уу гэж асуусан. Тэд хэлэхдээ “Бидэнд мэдээлэл ирсэн. Гэрт чинь диск байгаа юу” гээд байсан.

-Нөхөр тань өөрт тань хэний даалгавраар ямар хэрэгт орооцолдоод байгаагаа хэлсэн үү?

-Тэр хүний даалгавар гэж яриагүй. Ер нь бол би өөрөөс нь сонсож байсан. Ийм юм байгаа юм гэдгийг. 

-Жирийн иргэнийг үл мэдэгдэх хүмүүс үүрээр гэрийнх нь цонхыг хагалж  байгаа энэ процесс таны сэтгэл зүйд хэр цохилт болов?

-Аймаар. 5-6 хүн орилж хашхираад л цахилгаан бороохой чад пад хийлгэж дуугаргаад л. Манай гэрийн дуран дээр шархны лент наасан байсан. Хүн ирвэл харуулахгүй гэсэн юм болов уу.

-Өмгөөлөгчтэй нь уулзсан уу. Нөхрийг тань эрүүдэн шүүж байж болзошгүй гэсэн тайлбар сая өмгөөлөгч нь хийгээд явлаа?

-Уулзаж амжаагүй байна. Биднийг гэрчийн хамгаалалтад одоо болтол авсан зүйл алга. Их л айж байна. Би гурван хүүхдээ аваад өөр тийшээ явдаг юм уу гэж бодож байна. 

-Нөхөр тань өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн?

-Цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан одоо ажилгүй байгаа.

-Энэ хэргийн цор ганц гэрч гэж танай нөхрийг мэдээлээд байгаа. Энэ асуудалтайгаар холбоотойгоор танд хэлэх зүйл байна уу?

-Ийм том хэргийг гэрчлээд хэвлэл мэдээллээр цацагдаад өчнөөн хугацаа болж байхад гэрч хохирогчийг хамгаалалтад явдаг газар нь байдаг гэдэг ч биднийг хамгаалалтад аваагүй. Одоо гэрт байх ч хэцүү байна. Сүүлийн хоёр өдөр манай гадуур хүмүүс эргэлдээд байсан. Өчигдөр намайг утсаар ярихад танай гадаа бэлэн байж бай гээд хүмүүс байгаад байна гэж ярьсан. Гэтэл тэд үүрээр хаалга цохисон. Яаж тайлах вэ дээ. Гэтэл цонх хагалаад ороод ирсэн.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (74.82.35.32) 2017-08-11 08:17
      • 0
      • 1

      ЖАРГАЛТулгын ХИЙЖбуй бас сандуй элбэгдорж хөвөрнө дөө цагдаа боль ард түмнээ бод

      Хариулах