Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийг илчилсэн гол гэрч Ч.Батболдыг баривчилжээ

Twitter Print
2017 оны 08-р сар 10-нд 20:18 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

Баттай эх сурвалжын мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна. Эх сурвалжын мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ, чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж гавалсан байна.

Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компаний захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компаний захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй атлаа Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ил болгосон гэрчийг яаран баривчилж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотойг нотолж байгаа мэт. Тэр тусмаа ноцтой гэмт хэргийг илчилж, Шадар сайдад мэдээлэл хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүртэл баривчилсан нь ихээхэн сэжигтэй байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.4) 2017-08-11 15:26
      • 0
      • 0

      МАН мангарууд хоолоо булаалдсан нохой шиг харагдаж байна

      Хариулах