Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Twitter Print
2017 оны 08-р сар 10-нд 20:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгчээ.

 

Энэ талаар тус яамнаас албан ёсны мэдээллийг өглөө. С.Баяр хүсэлтдээ "Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" гэжээ.

Элчин сайд хүсэлтээ 2017 оны долоодугаар сарын 22-нд гаргасан бөгөөд өөр ямар нэгэн тайлбар бичээгүй байна. Харин Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ.

Одоо энэ хүсэлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай. 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.