Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим замналд өөрчлөлт орууллаа

Twitter Print
2017 оны 08-р сар 09-нд 18:58 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд:

1. Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”,

2. Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,

3. Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”,

4. Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”,

5. Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,

6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,

7. Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”,

8. Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”

9. Ч:49 “1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв”

Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

1. Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”

2. Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”

3. Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”

4. Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,

5. Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

6. Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”

7. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”

8. ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн

уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.  Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.