Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо

Twitter Print
2017 оны 08-р сар 07-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.

Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тав давж Даншигийн начин цолны болзол хангав.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.