Төв цэнгэлдэхэд Хүрээ цам харайх ёслол боллоо

Twitter Print
2017 оны 08-р сар 06-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын хүрээнд болдог Хүрээ цам, Жахар цамын хурал өглөө 09.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэв.  “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам харайх билээ. Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг үйлддэг.

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.