Т.Аюурсайхан: Мэргэжлийн гэх Засгийн газар сул дорой, чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байна

2017 оны 08-р сар 05-нд 00:16 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ялагдал хүлээснээс хойш ард түмний дунд сүүлийн 20-иод жил улс төрийн гол тоглогчдын нэг байж, төрийн өндөр дээд албан тушаалуудыг алгасахгүй хашсан М.Энхболдыг намаа ялагдалд хүргэсэн гэмээ ухаарч, намын дарга болон УИХ-ын даргын суудлаас бууна гэсэн хүлээлт байсан. Гэсэн ч тэрбээр намын даргынхаа албан тушаалыг өгнө гэж дуртай дургүй мэдэгдээд таг чиг болсон.

Харин яалт ч үгүй "ирж яваа цаг"-ийн аясыг чимээлсээр МАН-ын залуу боловсролтой боловсон хүчин гэгддэг залуучууд үзэл бодлоо ил тодоор илэрхийлж, намаа шинэчлэхийг шаардах болсон.

Тэдний нэг Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь халдах оролдлого хийсэн хэмээн албаны хүмүүс албан ёсоор мэдэгдэн Улсын Ерөнхий прокурорын газар болон АТГ-д шалгуулахаар өргөдөл гаргаад байгаа дуулиантай энэ үед УИХ-ын гишүүн, ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өөрийн цахим сүлжээгээр дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа ялагдал хүлээсэн шалтгааныг ийнхүү тайлбарлажээ. 

"Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын ялагдал үндсэн гурван шалтгаантай.

1. Нэр дэвшигчээ тодруулахдаа алдсан;

2. Мэргэжлийн гэх Засгийн газрын сул дорой, удаан, чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдаа ихтэй үйл ажиллагаа;

3. 60 тэрбумын асуудал.

МАН "ардын нам" бус, хэсэг бүлэг хөрөнгөтний нам болсон байна. Хоосон толгойтой хэрнээ хязгааргүй шуналтай, улсын баялгийн дийлэнхийг халаасалж, үлдсэн хэсгээр бусдыг худалдаж авах гэсэн этгээдүүдийг энэ намаар тоглуулахгүй. 

МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эв нэгдэл гэдгээр бусармаг бүхнээ далдалж болохгүй. Хулгай луйвар, шударга бус дээр тогтсон эв нэгдэл гэж хаана ч байхгүй.

Бидний цохилт хүчтэй байх болно. Шударга үнэн ялах болно. Шударга үнэнд суурилсан эв нэгдэл бат бэх байх болно" гэсэн байна.

 

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.179.25.159) 2017-08-11 21:22
      • 0
      • 0

      Аюурсайхантай санал нэг байна. Шударга зоригтой мундаг залуу шүү. МАН-ын ирээдүйн нөлөөтэй лидер болох хүн дээ

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.122) 2017-08-06 09:08
      • 0
      • 0

      Zalguulaad sahil sanvaartanguud maani ene zamaar hatiruulah vii, burhan urshuug.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.119) 2017-08-06 01:10
      • 0
      • 0

      MАХН ыг 90 онд булшлах байсан юм даа Одоогийн олигархууд ингэж хүчээ авч улс орон ард түмнийг минь шулан мөлжиж ядууруулахгүй байж магадгүй

      Хариулах

    • иргэн

      (202.9.43.37) 2017-08-05 21:34
      • 0
      • 0

      Монголын ард түмнийг өдий зэрэгт хүргэсэн энэ сайхан намыг хэсэг бүлэг хулгөйчууд нэр хүндгүй болгож байгаад харамсаад баршгүй. Тэдний энэ булай бусармаг явдлыг уг үндэсгүй болтол нь том цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ бол өнөөгийн эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй шинэ үеийн үүрэг болж байна.

      Хариулах