Алдарт "Louis Vuitton" Монголд үүдээ барилаа

2017 оны 08-р сар 04-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн баячуудын хэрэглээ гэгддэг Францын алдарт "Louis Vuitton"-ы Улаанбаатар хот дахь салбар өнгөрсөн долдугаар сарын 31-нд тодорхойгүй шалтгаанаар хаалгаа барьжээ. Тус брэнд 1854 оноос хойш 163 жилийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийд нэртэй дэлгүүр билээ. Дэлхийн 50 гаруй оронд 460 салбар дэлгүүртэй тус брэндийн нэг салбар нь Улаанбаатар хотын төвд байрлах "Central Tower"-т байрлаж байв. 

Францын нэртэй брэндийн Улаанбаатар хот дахь салбар 2009 оны намар нээгдэж, албан ёсоор Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ нь тус брэндийн 440 дэх салбар дэлгүүрийн нээлтийн ажиллагаа Монголд сүр дуулиантай болж, олны танил гэгддэг хүмүүсийн томоохон цугларалт болж байв.

Эдгээр өдрүүдэд LV-ийн Ази дахь салбар дэлгүүрүүдийн бүтэн нэг жилийн орлогыг монголчууд хэдхэн сарын дотор оруулсан тухай мэдээ ч гарч байсан.

Тухайн үед “Оюутолгой” төслийн гэрээ батлагдсантай холбоотойгоор Монголын эдийн засгийн чадавхи, иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэх нь тодорхой болсон учир тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхаарал Төв Азийн энэ орон руу хандаж эхлэв” хэмээн Блуумберг мэдээлж "Тухайлбал, Женнифер Лопес, Жан Зию нарын оддын гутлыг үйлдвэрлэдэг “Hennessy Louis Vuitton-Sa”, “Salvatore Ferragamo Spa” брэндийн дэлгүүрийг Монголын нийслэл Улаанбаатарт нээхээр болжээ. Дэлхийд алдартай “Louis Vuitton” салбар сүлжээгээ 2.7 саяас дээш хүн амтай хотод нээдэг уламжлалаа зөрчин, нэг сая гаруй хүнтэй жижигхэн хотыг  ийн онцлон, ирэх арваннэгдүгээр сард дэлгүүрээ нээхээр болсон нь монголчуудын ойрын ирээдүйг өөдрөг байна гэдэгт итгэснийх" хэмээн уг мэдээнд дурдаж байжээ.

Хэдийгээр 2006-2012 онд дэлхийн хамгийн үнэтэй брэндээр цоллуулж байсан ч сүүлийн жилүүдэд ашиг орлого нь буурч, зарим дэлгүүрээ хааж эхэлсэн юм. 

Тус групп дэлхий даяар 453 дэлгүүртэй гэгддэг. 2016 онд LVMH Хятад дахь дэлгүүрийн тоогоо 20 хувиар бууруулсан нь тус улсын тансаг бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотой гэж үзэж байв.

Савхин эдлэлээс эхлээд бэлэн хувцас, гутал, цаг, үнэт гоёл, нарны шил зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг “Louis Vuitton” брэнд нь Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг юм. Хамгийн сүүлд тус брэнд ухаалаг цаг үйлдвэрлэж, технологийн ертөнцөд нэвтэрсэн билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.