Г.Шийлэгдамбад 5.1 жилийн ял оноолоо

Twitter Print
2017 оны 08-р сар 04-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал нийт хоёр өдрийн турш үргэлжилж, өчигдөр орой шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 268.2-д заасны дагуу 5.1 жил хорих ял оноожээ.

Мөн Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгч, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль тус тус ногдуулах шийдвэр гаргав. Түүнчлэн хээл хахуулийн мөнгийг улсын орлого болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компаний захирал Э.Гантулга, Т.Идэр нарт холбогдох их хэмжээний авлигын хэргийг хянан хэлэлцсэн юм. Энэ удаагийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцлоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.