М.Энхболд намаа ч алдана, хотоо ч алдана...

2017 оны 08-р сар 04-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

МАН болон УИХ-ын дарга М.Энхболдын байдал өдрөөс өдөрт муудаж байна. Дэлгэр зуны энэ цагт Монголын улстөр амарч, унтаж байгаа юм шиг хүмүүст санагдаж байгаа ч эрх баригч МАН-ын дотор жинхэнэ “Хөшигний арын” зодоон ид дундаа бужигнаж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг шулуухан “Том ах” хэмээн тахин шүтдэг “Хотын фракц”-ийн гол ноён нуруу болсон НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар НИТХ дахь МАН-ын гишүүд өнгөрсөн мягмар гарагаас гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд аль хэдийнэ 22 гишүүн нь гарын үсгээрээ баталгаажуулж даргаа авч хаяхаар санал нэгдээд байгаа аж. НИТХ нийтдээ 45 гишүүнээс бүрддэг ба тэдний 35 нь МАН-ын гишүүд юм. НИТХ дахь МАН-ын гишүүд даргаа  огцруулах болсон шалтгаанаа  "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан "60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаас огцрох шаардлагатай” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдэх бөгөөд одоо НИТХ дахь АН-ын 11 гишүүн гарын үсэг зурахад л тэрээр суудлаасаа мултрах юм. Байдал ийм дээрээ тулаад байгаа тул өнөөдөртөө нийслэлийн МАН-ын хороог толгойлж байгаа Ц.Сандуй дараагийн МАН-ын дарга тодортол бэлгэ тэмдгийн төдий намын хорооны даргын суудалтай л үлдэх нь тодорхой болж байна. Түүний хувьд НИТХ-ын даргын суудлаас ховхрох нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байгаа юм. Тэвдэж явахад “Тэмээн дээр ямааны гарз” гэгчээр “Одоо Хотын фракцийг МАН-ын удирдлагаас ховх цохиж хаях цаг болсон” гэдэг дээр МАН-ын томчууд болох Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд нар ч санал нэгдэж Шадар сайд У.Хүрэлсүхийн толгойлдог “Зүүний хүчний холбоо”-ны Удирдах зөвлөлд өөрсдийн төлөөний хүмүүс болох УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга асан Б.Амарсанаа нарыг зүгээр ч нэг оруулаагүй гэдэг нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал “Зүүний хүчний холбоо”-ныхон саяхан цомхон бүрэлдэхүүнтэйгээр Тэрэлжид цуглан ярилцсан талаар МАН-ын Цагаан ордон хавиар шуугиж байна.

Тэгтэл үүнийг дагаад УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болвол намын даргын албаа шилжүүлэхээр сэмхэн бэлдэж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын сөргөлдөөн дээд цэгтээ хүрч хэн нэгнийгээ тагнасан, бүр гэмт хэрэгт татан оруулахаар зохион байгуулалттайгаар үгсэн хуйвалдсан талаарх шуугиан дэгдэв. Гаднаас нь харахад ихэд төлөв томоотой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү шуугианд нэр холбогдонгуутаа тун их сандарч “Шадар сайдын араас хэнийг ч хөлсөлж явуулаагүй, энэ бол зохион байгуулалттай эвлүүлэг байна, намайг гүжирдэж байна” хэмээн нэр төрөө сэргээлгэхээр цагдаад хандаад байгаа. Харин бүхнийг нударгаар шийдэж сурсан Шадар сайд У.Хүрэлсүхийн байдал эсрэгээрээ өдрөөс өдөрт хүчирхэгжиж нам болон УИХ доторх дэмжлэг нь гэрлийн хурдаар нэмэгдэж байна. УИХ дотор л гэхэд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар үг дуугүй У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа бол сүүлийн үед Шадар сайдтай тун их сүжирэх болсон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ч “Би яагаад дахиад спикер” болж болохгүй гэж хэмээн толгойгоо өндийлгөөд байгаа. Саяхан л М.Энхболдыг бурханчлан тахиж гүйсээр МАН-ын ЕНБД-ын суудалд заларсан Д.Амарбаясгалан НИТХ дахь гишүүддээ үүрэг өгч Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зуруулж байгаа нь “Улстөрд мөнхийн найз байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг” гэдгийг баталсан хэрэг. Ер нь НИТХ болон УИХ дахь МАН-ын залуу гишүүдийн олонхи нь НАМЗХ болон НАМОХ-оор дамжиж өнөөдрийн өндөрлөгт гарцгаасан нь нууц биш. Мөн түүнчлэн тэдний олонхийг Шадар сайд У.Хүрэлсүх гараас нь хөтөлсөөр Монголын улстөрд хөл тавиулсан нь яах аргагүй үнэн билээ. Тухайлбал өнөөдөр л гэхэд У.Хүрэлсүхийн нутгийн дүү УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАН-ыг 60 тэрбумын шавар шавхайтай хутгасан этгээдүүдээс цэвэрлэхийн төлөө тууштай тэмцэнэ” хэмээн твиттерт жиргэсэн байсан. Мэдээж Л.Оюун-Эрдэнийн хань хамсаатан найз нөхөд багагүй бий. УИХ-д гэхэд л Н.Учралаас эхлээд Н.Номтойбаяр гээд явна. Харин У.Хүрэлсүхийн бас нэгэн алтан нутгийн дүү НАМОХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын хамгийн нялх гишүүн  Д.Гантулга одоогоор “Муу мах”-ны хэрэг хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг байдалтай байгаа болохоор хүчирхэг ахдаа нэмэр болох байтугай өөрийгөө яая гэж яваа.

Харин хамгийн сүүлд Ж.Эрдэнэбатын Засгийн газар болон түүнийг Ерөнхий сайдаар томилсон УИХ-ын дарга М.Энхболдод байнга шүүмжлэлттэй хандсаар ирсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын ялагдал үндсэн гурван шалтгаантай гээд
1. Нэр дэвшигчээ тодруулахдаа алдсан;
2. Мэргэжлийн гэх Засгийн газрын сул дорой, удаан, чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдаа ихтэй үйл ажиллагаа;
3. 60 тэрбумын асуудал.
МАН “ардын нам” бус, хэсэг бүлэг хөрөнгөтний нам болсон байна. Хоосон толгойтой хэрнээ хязгааргүй шуналтай, улсын баялгийн дийлэнхийг халаасалж, үлдсэн хэсгээр бусдыг худалдаж авах гэсэн этгээдүүдийг энэ намаар тоглуулахгүй.
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эв нэгдэл гэдгээр бусармаг бүхнээ далдалж болохгүй. Хулгай луйвар, шударга бус дээр тогтсон эв нэгдэл гэж хаана ч байхгүй.
Бидний цохилт хүчтэй байх болно. Шударга үнэн ялах болно. Шударга үнэнд суурилсан эв нэгдэл бат бэх байх болно хэмээн цахим ертөнцөөр байр сууриа хатуухан илэрхийлсэн байсан.

Хэрвээ Ц.Сандуй түүний хуулийн төлөөлөгч А.Ганбаатар нарын “Хүрэлсүхийн хөл гарыг тайрах” тухай гайтай бичлэг олон нийтэд ил болоогүй бол Шадар сайдын өнөөдрийн их уур хилэн цагаас өмнө ингэтлээ зад тавихгүй байсан ч байж магадгүй. Гэхдээ л МАН-д зайлшгүй явагдах ёстой байсан эрх мэдлийн дахин хуваарилалтад өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ташуур өгч Шадар сайд У.Хүрэлсүхийг моринд нь мордуулчихаад байгаа. Одоо тэрээр өдрөөс өдөрт хүчирхэгжиж УИХ-ын дарга М.Энхболдыг юу ч үгүй болгохоор эргэлт буцалтгүй шийдсэн нь тодорхой. У.Хүрэлсүх эхлээд МАН-ын дарга болно, дараа нь нийслэлээ авна. Үндсэндээ М.Энхболдын улстөрийн карьер УИХ-ын даргын суудалтайгаа зууралдсаар өндөрлөх тийшээ хандах нь тодорхой болж байна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • uheesee zailaasai ed nar

      (202.179.31.242) 2017-08-07 10:57
      • 0
      • 0

      hurelsuh ,j,enhbatar geed zaluusiig demjij bna shu ter m,enhbold ,nyamdorj metiin bertegchinguudiig zailuulah heregtei ard tumend ashigtai baiwal hen ch garsan ydiin be >? nowsh yumaa

      Хариулах

    • иргэн

      (202.9.43.37) 2017-08-05 23:06
      • 0
      • 1

      Сонгуулийн ялагдалд өгөх дүгнэлтийг олон нийт үндсэндээ Аюурсайхантай санал нэгдэж байна.Одоо хуучин нөхдөөс зоригтой салах хэрэгтэй. Нямдорж мэтийн хутгууруудаас бол зай брих цаг болсон. Энхболдын хувьд бол 60 тэр бумын асуудлыг эцэслэн шийдэж зайгаа тавих биз. Офшер данстангуудыг ч цэвэрлэх хэрэгтэй. Сү. Батболдоос эхлээд үнэгэн зальтай хөрөнгө мөнгөнд цадахаа байж өөрийн гар хөл бологчдоо хаа хэрэгтэй газраа байршуулж ажилладаг нөхдүүдийг одоо байх ёстой байранд залах л хэрэгтэй. Тэгж байж энэ нам өөрчлөгдөнө.

      Хариулах

    • Зочин

      (202.21.118.242) 2017-08-05 17:33
      • 0
      • 1

      МАНг өөд нь татах нөлөөтэй хүн Хүрэлсүхээс өөр гялтайж харагдахгүй байна.Хэдийгээр Хүрэлсүх нэр цэвэр тийм ч зөв хүн биш боловч өөр хүн үзээд өгье гэсэн ч нам зайдалсан МАНГАРУУДАД алга..Нямдорж 2 үзүүртэй зүү..хорны хүүдий ..залвал таарна.Энхтүвшин харин дөмөг байж магад

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.62) 2017-08-04 23:15
      • 1
      • 1

      Эрдэнэбат сайд ганцхан Батсуурьт хариуцлага тооцсон батлан хамгаалах яаманд хүний амь эрсдээд ажлаа хийгээд сайд зүгээр явж л байх юмдаа хүнийг адилхан үзмээр юм

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.33) 2017-08-04 19:30
      • 0
      • 2

      За аштай юу ингэж нэг хоорондоо хөлөө гэдсэндээ жийлцэж монголийн ард түмэн юу ч ойлгохгүй мөн намд их сонгосондоо.нэг мөсөн татан буулгавал таарна.

      Хариулах

    • Ариунаа

      (199.249.223.62) 2017-08-04 18:34
      • 0
      • 1

      Хүрэлсүх бол Жинхэнэ удирдагч шийдэмгий МОНГОЛ зан, ширээний ард биш ардынхаа дунд шийдлийг гаргаж 2 нүүрний цаана орших төлөөлөн удирдах эрхэм цодгоруудын бус ард олныхоо өмгөөлөл нь байх эрхэм гэж хардаг амжилт хүсье

      Хариулах

    • Саруул

      (217.182.78.177) 2017-08-04 18:30
      • 0
      • 2

      Энхболдыг баг чадсангүй ээ, барсангүй ээ зайгаа тавь. Олон салбар дахь төрийн ажлыг завхруулсан шүү. Хэтэрлээ жинхэнэ удирдагч байж чадаагүйн гайгаар хүмүүс хохирч байна

      Хариулах

    • Мөнхөө

      (84.190.185.56) 2017-08-04 18:25
      • 0
      • 1

      Саяны сонгуульд ялагдсан 3 том шалтгааны 2 нь Эрдэнэбаттай холбоотой. Яаж намын дарга болох юм

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.76) 2017-08-04 18:24
      • 0
      • 2

      МАН ын мангарууд алалцана яана хэнд хамаатай, дүндээ дүн хөөрүү сагсуу, дүйнгэ тэнэг, улс төрийн хэнээтэй хорчин, татвар төлөгчдийн мөнгөнөөс ахиухан цуслах шуналаас өөр юмгүй энэ нөхөдүүд нам дагасан тулдаа л ингэж яваа болохоос боловсрол ёс зүй ажил амьдралын туршлага хардаг хүмүүст бол хэн ч биш.

      Хариулах

    • зочин

      (66.181.177.66) 2017-08-04 18:18
      • 0
      • 2

      сандуй ганбаатар хоер буротиногийн унэг муур хоер

      Хариулах

    • Сайхнаа

      (85.248.227.165) 2017-08-04 18:14
      • 0
      • 2

      Миеэг залгамжлах Эрдэнэбат айхдаа хүн алахнээ.

      Хариулах

    • Сайхнаа

      (185.38.14.215) 2017-08-04 18:08
      • 0
      • 1

      Монголын улстөрд Хүрэлсүх хэрэгтэй. Түүний талаар элдэв бусын худал мэдээллүүд явж байгаа ч шударга үнэнийг ард түмэн маань ялгаж салгах байлгүй дээ

      Хариулах

    • Сайхнаа

      (94.242.246.23) 2017-08-04 18:05
      • 0
      • 2

      МАН-гийн удирдагчийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөхнээ бүр илүү харгис хэрцгий болохнуу Хүрэлсүхийг тагнаж чагнаад.

      Хариулах