АСА Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилогдлоо

Twitter Print
2017 оны 08-р сар 03-нд 18:52 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.

2.Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Амаржаргалын Гансүх нь

ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

ТӨХ-ны газрын дарга

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Долгорсүрэнгийн Дагвадорж нь

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.