“Ноцтой мэдээ"-гийн Б.Галсансүх ноцох хүнээ олсонгүй дээ

2017 оны 08-р сар 03-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Хар багаас нь авьяастай хэмээн шүтэж, бэлэг эрхтнээ гаргасан нүцгэн зурагаа нийтэд түгээхэд нь “Залуу хүний өөрийгөө илэрхийлэх зүггүйтэл” хэмээн өмөөрч, шар бор хэвлэлийн хар бор мэдээгээр амиа зогоож явахад нь сайхан найрагчаа тэжээж чадаагүй Монголын буруу гэж өмөлзөж, асуудалд орооцолдчихсон амьсгаа өндөр явахад нь “хар гэр”-ийн хаалга татчих вий дээ гэж өмнөөс нь санаа зовж, “Ардын эрх” сониныг төрийн төв хэвлэл байх үед нь цуг ажиллаж, өдгөө МЗЭ-ийн удирдах байгууллагад эрх тэгш хамтарч буй яруу найрагч Баатарын Галсансүх дүү минь өөрийн нүүр номоороо дамжуулан намайгаа “ноцжээ”. Манай уран бүтээлчид асч дүрэлзэж байдаг халуун цустай улс болохоор сэтгэлийн хөөрлөөр үгийн алдас хийсэн байх, энэхүү хараал гүтгэлэг бүхий постоо арилгах байлгүй дээ гэж хоёр гурав хоног хартал үгүй бололтой. 

Хэрүүл хараалаас хол, нам гүмхэн явахыг хичээвч нэгэнт үндэсгүй муухайгаар гүжирдэж байгаа болохоор хариуд нь хэдэн үг хэлье дээ. 

Б.Галсансүх бээр бас л миний ихэд хүндэлдэг А.Баатархуяг нийтлэлч (сэтгүүлч, улстөрч Г.Уянгын нөхөр гэдгээр нь хүмүүс сайн таньдаг)-ийн нүүр номдоо “Энэ нэг их сүртэй юм биш. Зүгээр л уншчих. Хятадын аюулаас илүү "даяаршлын" дам аюулын тухай л юм. Энэ бол Хятадын төрийн бодлого энэ тэр биш шүү, нэг л хүний санаа юм” гэсэн анхааруулга тайлбартайгаар нийтэлсэн постыг татан байршуулахдаа “Б. Галаарид пиздаа сайн уншвал таарна” гэсэн үгээр малгайлж, сэтгэгдэл дотор нь “Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч. Хэдэн сэтгүүлч нэртэй охид хөвгүүдийг хужаад аваачиж тархийг нь угаалгадаг гол хүн дээ” гэж нэмж “тодруулжээ”. Tamachi Horichar нэртэй, nirunfilms-д продюсер байсан гэж танилцуулгадаа бичсэн нэгэн нүүр номч “Галаарид хүзүүгүй новшийн дэмжлэгээр сэтгүүлчдийг Хятад явуулж мөнгө гусдаг юм” гэж хүч нэмжээ. Б.Галсансүх маань “Хүзүүгүй новш нүглээ дааж чадах уу? Харна даа” гэж тавласан бол Ochirbat Baatarchuluun “Галаарид гэж хог байжээ” гэдгийг ойлгосноо илэрхийлжээ. 

Сэтгүүлч солилцооны хөтөлбөр өнөөдөр дэлхий нийтэд хэвшсэн хамтын ажиллагааны хэлбэр гэдгийг эхлээд хэлчихье. МСНЭ тэр л зарчмаар ажилладаг. Ганцхан Хятадтай хамтран ажилладаггүй. Тоотой хоногийн өмнө гэхэд л БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагуудын төлөөлөл 16 хүн манай урилгаар Монголд найм хоноод, Монголын тухай солонгосчууддаа сайхан мэдээлэл хүргэнэ ээ гэж амлаад буцсан. Энэ бол 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тогтмолжсон хамтын ажиллагаа. Өнгөрсөн жил Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумыг манайх Гадаад Харилцааны Яамтай хамтран зохион байгуулж, Монголын тухай эерэг бодитой мэдээллүүд Оросын төв телевизүүдээр хэсэгтээ л гарсан. Энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулах ёстой байсан ч чадаагүй. 

Хятадад Монголын сэтгүүлчдийн баг жил бүр явж байгаа нь үнээн. МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хятад улсын Ерөнхий сайд Ли Көчян нар 2013 онд байгуулсан гэрээнд заасан ёсоор хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг жил болгон хоёр тал ээлжлэн зохион байгуулж байгаа. Энэ жил ч уламжлал ёсоороо болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монголд айлчилж, Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах үеэрээ Монголын 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулахаар амласан. Тэр амлалт ёсоор жил бүр 50 сэтгүүлч Хятадын Төрийн зөвлөлийн урилгаар айлчлал хийж байгаа. Нэгэнт төрийн түвшний ажил учраас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Гадаад харилцааны яам шийддэг. МСНЭ болоод миний оролцоо байдаггүй. Өнгөрсөн жилийн айлчлалд МСНЭ-ээс төлөөлөл оролцоогүй. Энэ жил 3 хүн явуулах зөвшөөрөл манайд өгсөн боловч 2 хүн оролцсоныг хамт явсан сэтгүүлчид сайн мэдэж байгаа. Анхны жил нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахлах санал ГХЯ-наас надад тавьсан учраас ахалсан. Энэ жил нэг хэсгийг нь ахлах санал тавьсан ёсоор ахалсан. Төрийн ажил, хоёр орны харилцааны асуудал учраас хариуцлагатай байхыг л хичээсэн, өөр санаа бодол өчүүхэн ч байсангүй. Сэтгүүлчдийн нас хүйсээр нь ялгаж, охид хөвгүүдийг сонгож авч явсан гэдэг бол гүжир үг. Нас насныхан л явж байдаг. Би бол аль болох нас тогтсон, юмны учрыг олж хужрыг тунгаах чадвартай, тулхтай хүмүүс яваасай, монголчуудад, Монголын хөгжилд хэрэг болох санаа оноо аль болохуйц ихээр олж ирээсэй гэж л боддог. 

Нэг зүйлийг би ам бардам хэлж чадна. Манай сэтгүүлчид сурвалжилж ирээд Хятадыг мухар сохроор магтан дуулсан удаа нэг ч байхгүй. Тэд асуудлыг ингэж шийдэж байхад бид ийм байна, тэднээс ийм ийм зүйл дээр санаа авмаар байна гэсэн бүтээлч мэдээллүүд ихэнхдээ байдаг нь зориод уншвал ойлгогдоно доо. Энэ жил гэхэд л инновац гээд маш чухал сэдвээр манай сэтгүүлчид сурвалжилсан. Сайн ч сурвалжлагууд гарсан. Олон ч чухал санаа хөндсөн. 

“Галаарид хүзүүгүй новшийн дэмжлэгээр сэтгүүлчдийг хятад явуулж мөнгө гусдаг юм” гэсэн гүтгэлгийг, ер нь энэ посттой холбоотой асуудлыг би хуулийн дагуу шийдүүлнэ. Гэхдээ энд хэдэн үг хэлчихье. “Хүзүүгүй новш” гэж өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг их хараах юм. Ингэж харааснаараа өөрийгөө их зоригтой мундаг хүн гэж боддог хэсэг хүн байх шиг. Үгүй дээ, энэ бол эндүүрэл. Өөрийгөө хэн бэ гэдгээ л олон нийтэд харуулж буй хэрэг. Ц.Элбэгдоржид нэг зүйлд нь би талархаж явдаг. Тэрээр энэ олон жил доромжлуулахдаа нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөөгүй. Улстөрч хүнд байвал зохих сайн чанар. Хэн гэдэг улстөрч ямар асуудлаар ямар хэвлэл, хэн гэдэг сэтгүүлчийг хуулийн байгууллагаар шалгуулж, яаж дарамталсан билээ гэдгийг манай салбарынхан сайн мэднэ. Олон саяын торгуульд унаж, ял сонсож, баригдаж хоригдсон жишээ хангалттай бий. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед Тамгын газраас нь зарим арга хэмжээнд намайг урьж оролцуулж байсан. МСНЭ бол 60 гаруй жилийн түүхтэй мэргэжлийн толгой байгууллага учраас төрийн гол чухал арга хэмжээнд удирдлагыг нь урих нь тогтсон ёс. Би ч төрөө хүндэтгээд очдог. Түүнээс биш ах дүү шиг тэврэлдэж, ар өврөөр хуйвалдаж явсангүй. “Чи Элбэгдоржтой хамтдаа суугаад зурагтаар гарч байсан. Та хоёр их найз. Намайг гавьяат болгоод өг” гэж над дээр хэд хэдэн хүн ирсэн. Олон нийтийн арга хэмжээн дээр хүртэл нэгэн ах сэтгүүлч маань тэгж загнаж л байлаа. Үнэндээ бол бидний хооронд зарчим гэдэг том хана байсан. Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тэмдэглэх гээд олон намын хамтарсан засгийн газраас түй ч дэмжлэг авч чадахгүй бор зүрхээрээ зүтгэж байхад харин цөөн хэдэн хүнд шагнал олгож, баярын хуралд маань оролцон үг хэлж, арга хэмжээний ач холбогдлыг өргөж өгсөн шүү. Улстөрчийнх нь хувьд би түүний сайныг нь магтаж, саарыг нь шүүмжилсээр өдий хүрснийг мэдэх хүмүүс нь мэдэх болохоор нүүр бардам байна. Хойшид ч гэсэн буулаа гээд буруу харахгүй, өгслөө гээд өмнө нь бөхөлзөхгүй байдгаараа байж, зөвийг нь магтаж, бурууг нь хэлэх л болно. Харин түүнийг Ерөнхийлөгч байхдаа намайг дэмжиж Хятад руу явуулаад, би тэндээс мөнгө аваад байсан гэдэг бол арай дэндэнэ ээ. Энэ улс орон чинь өөрийн гэсэн төртэй, хэн юу хийх, ямар асуудал аль түвшинд шийдэгдэх, хэн юунд оролцох нь зааг ялгаатай байдаг юм шүү. 

Сошиал орчин иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай. Гэхдээ энэ бол хэнийг ч хамаагүй гүтгэж, харааж харлуулах орон зай биш. Мэдээ мэдээлэл түгээх ажилд мэргэжлийн үүднээс хандах ёстой сэтгүүлчид сүүлийн үед энэ орон зайд хуульгүй мэт загнаж, бусдыг харааж гүжирдэхээс гадна салбарыг маань хувийн ёсзүйгүй үйлдлийнхээ золиос болгож эхлээд байгаа нь жичдээ ярих асуудал. Салбарынхаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ талаар дорвитойхон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэдгийг ялдамд сонордуулъя.

Эцэст нь “Хятадыг үзэн ядах” асуудалтай холбоотойгоор нэг зүйл хэлье. Үндэсний үзэл бидэнд байх ёстой. Тэр нь зөв байх ёстой. Фашизм, расизм хэлбэр рүү халтирч болохгүй. Хоёр хөршийн харилцааны асуудлыг монголчууд дипломат нарийн бодлогоор шийдэж ирсэн болохоос үзэн ядалт, хийрхлээр шийдэж байгаагүй. Газар нутгаа аваад холдоод нүүж чадахгүй, гадаад ертөнцтэй алгасаад харьцахад хүндрэлтэй эх газрын “арал-улс”-ын хувьд мөнхийн хөршүүдтэйгээ эрх тэгш, найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө л зүтгэх ёстой. Бид уг нь ухаан зарж сул талаа давуу тал болгож чадвал далай шиг том хоёр зах зээлийн дунд байгаа азтай улс. Асуудлыг энэ өнцгөөс харж шийдэх ухаан, чадварын аль аль нь Монголын төрд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Илүү нэгнээс давж харж, дагуулж тонгорох уг нь монгол ухаан билээ. 

Төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчид хөрш орнуудтайгаа уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэх түүхэн хариуцлага ноогдсон. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх чадвар түүнд байгаа. Гэтэл түүнтэй ойр дөт байсан, байдаг, манай тал ялсан гэх хандлагаар зарим ухвар мөчид хүмүүс хэт хийрхэж байгаа нь сошиал орчноос илт анзаарагдан санаа зовоож байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Б.Галсансүх мэтийн ухвар мөчид хүмүүс сүүлийн үед ийнхүү хятад, хужаа хэмээн хийрхэж байгаа нь алсуураа Монгол төрийн бодлогод тус биш, ус болох вий гэж санаа зовно. 

Н.Энхбаярыг улстөрд ид хүчтэй байх үед их хэмжээний зээл авахад зуучилна гэж залилан хийдэг нэг эмэгтэйд олон хүн залилуулсны учир нь тэр эмэгтэй “Энэ мөнгийг бүүр дээрээс мааш том хүн зохицуулж байгаа” гэж дуугаа намсган хэлэхээр хүмүүс “Энхбаяр ерөнхийлөгч үү?” гэж асуудаг, хариуд нь нөгөөх бүсгүй юу ч хэлэлгүй толгой дохисноор итгэл төрүүлдэг, сүүлд нь би Энхбаяр ерөнхийлөгч гэж хэлээгүй хэмээн бухдаг байсан түүхийг нэг хүн надад ярьж байсан нь санаанд орж байна. Хэрэг дээрээ нөгөө Энхбаяр нь тийм эмэгтэй хорвоо дээр байдгийг мэдээ ч үгүй, тэгж явааг нь төсөөлөө ч үгүй хэрэг л дээ. Б.Галсансүх нэг өмгөөлөгчтэй шөргөөцөлдөөд удаж байгаа бөгөөд “Удахгүй энэ хоёр новшийг цустай нь хутганаа” гэж гурав хоногийн өмнө нүүрномондоо ил тод зарласан харагдана. Хийрхэлд хэмжээ байх ёстойг мэдэх л насны хүн дээ, уг нь. Гэтэл арай л дэндэж. 

Үүнтэй адилаар Х.Баттулга Ерөнхийлөгчийг ямар нэг байдлаар шүүмжилсэн постны дор айхтар дайрсан сүрдүүлсэн сэтгэгдлүүд нэлээд харагдах болсон нь санаа зовоож байна. Төрийн тэргүүн хүн юу гэж л тийм юм бичүүлээд сууж байхав дээ. Энэ бол ухвал мөчид бялангачдын хийж буй ажил. Долдойнууд хүнийг яаж алдгийг хал үзэж халуун чулуу долооосон хүний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгч сайн мэдэх учиртай. Түмний хүндлэлийг хүлээе гэвэл энэ мэтийн хорлолоос сэрэмжилж, тойрон хүрээллийн торон хэлхээнд автахгүй, долдой нарын долоосон үгэнд шандуурахгүй, энд тэнд шууд болон дам утгаар нэр баригчдад хатуухан хандах нь л зөв дөө.

Ер нь тэгээд сошиал хөрстэй болсноор улам хурдасч буй ёсзүйн уналтаас олон нийтийг хэрхэн гаргах вэ гэдэг Төрийн тэргүүний ч, жирийн иргэний ч анхаарах асуудал болж хувирсныг “Ноцтой мэдээ” сонины Б.Галсансүхийн хүнээ олоогүй ноцолт ноцтойгоор сануулж байна. Хамтдаа гарц хайцгаах л үлдлээ...

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч, сэтгүүлч Урианхан Б.Галаарид, 2017.08.03.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Энх

      (122.201.22.101) 2017-08-04 16:50
      • 0
      • 1

      Энэ мэтийн хэрүүл хараал аа уулзаж учираад шийдэж болдоггүй юм уу? Сэтгүүлчдийн ес зүй зарчим бол харин ч нилээн алдагдсан шүү.Энэ тал дээр сэтгүүлчдийн холбоо юу хийдэг юм бол доо

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.84) 2017-08-04 15:07
      • 0
      • 1

      Heterhii ih hiirhel hetdee gai l bolno. Muu hvnd vzeg bvv bariul muhar vhert mashaan bvv oirtuul gej.

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.133) 2017-08-03 20:04
      • 1
      • 2

      Хэдэн сэтгүүлчинцэрүүдээ бас ёс зүйтэй болгоход анхаарах л хэрэгтэй. Хамаг хар хор хов жив янхандалт руу сэтгүүлчид чинь орчихлоо шүү. Биеэ өмөөрөлгүй ажлаа хийсэн нь дээр Галааридаа

      Хариулах

    • Unen ug

      (182.160.36.86) 2017-08-03 16:31
      • 0
      • 2

      Tiim shuu, ene met humuusiin balgaar uuruu ch medelgui Yerunhiilugch -d muu ner uguh songuuliin shok ni arilaagui hun bas ih baina. Zarimdaa dalduur albaar iimerhuu yum bichij yerunhiilugchiin ner turd haldaad baina uu ch gej sejigleh bolloo!!! Ali ali taldaa anhaarah l zuil. Harin mania TV, Hevleliin haaltiin geree hedii hurtle t-tai yum bol, esvel horio tavigdchihsan uu? Medee uzehee bolisoor udjiin.

      Хариулах

    • od

      (202.9.41.178) 2017-08-03 16:09
      • 0
      • 2

      teneg humuus daind huurdug adil boloboo galsansuh

      Хариулах