Шинзо Абегийн толгойлсон Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Twitter Print
2017 оны 08-р сар 03-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Японы Засгийн газар шуурхай хуралдаж бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийхээр зэхээд байсан ч хурлын үеэр Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж дэмжсэнээр Шинзо Абегийн толгойлсон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. 

Энэхүү санал дэмжигдсэнийг Засгийн газар ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд ийм шийдвэр гаргалаа гэсэн байна. Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ.

 

Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газар хэдхэн цагийн дараа буюу өнөөдөр үдээс хойш шинэ Засгийн газар бүрэлдтэл үүргээ гүйцэтгэж байх юм. 

Гэсэн ч Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд кабинетийнхаа хагасаас илүү хувийг шинэчлэх ба үүнд Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайдууд багтаж байна.

Эх сурвалж: https://frontnews.eu/news/en/9612/Full-Japanese-Government-has-resigned

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.