Хятадууд 2025 он гэхэд дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө өрсөлдөнө

2017 оны 08-р сар 03-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

БНХАУ 2025 он гэхэд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг эх орондоо авч ирнэ гэсэн том зорилго тавьжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд дэлхийд алдартай тоглогчдыг өндөр хөлсөөр тоглуулж, хаана ч байхгүй хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчин бэлтгэх сургуулийг нээсэн байна.

Теннис, усанд сэлэлт гээд олон төрөлд дэлхийд данстай тамирчдыг бэлтгэж чаддаг тэрбум гаруй хүн амтай манай өмнөд хөршид хөгжиж чадаагүй ганцхан спорт бол хөлбөмбөг юм. Гудамжинд хүүхдүүд дан ганц хөлбөмбөг тоглож өсдөг Бразил тэргүүтэй бусад орнуудтай харьцуулахад Хятадад хөлбөмбөгийн соёл нэвтрээгүй гэхэд болно. Тиймээс ч уг спортод амжилт төдийлөн гаргадаггүй байж болох юм. Гэсэн ч Хятадын удирдагч Си Зиньпин хөлбөмбөгт хайртай, мөн эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч орон дэлхий нийтийг байлдан дагуулдаг энэ спортод амжилт гаргадгүй нь гутамшигтай явдал гэж үзэн сүүлийн жилүүдэд энэ салбарт их хэмжээний хөрөнгө, бодлого зарцуулж эхэлжээ.

Хөлбөмбөгийн аливаа тэмцээн болоход хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэн дүүргэдэггүй ч гэлээ Хятадын хамгийн алдартай үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг болох Шанхай Шинхуаг дэмжихээр 30 мянга гаруй хөгжөөн дэмжигчид цуглажээ.

Хятадын удирдагчид үндэсний шигшээ багтаа гадны ур чадвартай тамирчдыг хөлслөн тоглуулж байгаагийн нэг жишээ нь Аргентинийн шигшээ багийн довтлогч Карлос Тевез юм. Хятадууд түүнд 38 тэрбум евроны цалин буюу дэлхийн хамгийн өндөр цалинг өгч байгаа аж.

Хятадын коммунист намын удирдагчдаас гадна томоохон бизнес эрхлэгчид хөлбөмбөгт их хэмжээний хөрөнгө хаяж байна. Жил бүр тэрбумтнуудын ивээн тэтгэсэн шинэ баг зохион байгуулан бүрдүүлэхээс гадна  хуучин багууд нэрээ солин гарч ирэх нь олон.

Харин хүүхэд байхдаа сургуулийнхаа шигшээ багт тоглож байсан Хятадын удирдагч Си Жиньпины хувьд энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хатуу зорилго тавиад байгаагийн дээр  2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулаад зогсохгүй, аваргын цомыг авах мөрөөдлөө биелүүлэхээр чармайж байна.

С. Чулуунцэцэг, MNC TV

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эргүү малнуудаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сондгой жилд болдоггүй юм. 2018 онд ОХУ, 2022 онд Катарт болно. тэрний дараагийнх нь 2026 онд. гарчигнаас харвал 2022 онд Катарт болох тэмцээнд Хятад түрүүлнэ гээд худлаа аашаад байгаа юм байна.

      Хариулах