Оросын хурдны замын од бүсгүй харамсалтайгаар амь үрэгджээ

Twitter Print
2017 оны 08-р сар 02-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн харилцааны инстаграм сүжээнд хурдны замын секси бүсгүй хэмээн алдаршсан Орос эмэгтэй Ольга Пронина өчигдөр наймдугаар сарын 1-ны өдрийн орой автозамын аймшигтай осолд өртөн нас баржээ. Тэрээр өөрийн BMW мотоциклоор Владивосток хотоос гарсан хурдны замаар давхиж явах үедээ жолоодлого алдсаны улмаас замын хашилга мөргөн осолдсон бөгөөд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө нас эцэслэсэн байна.

Моника нэрийн дор Instagram хуудсанд мотоциклтой, хэт задгай хэв маягтай авахуулсан зураг нийтэлж алдаршсан уг бүсгүй нэг хүүхэдтэй, энэ жил 40 настай нэгэн байжээ. Түүнийг нийтэлсэн гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг 150,000 хүн үзэж сонирхдог байсан бөгөөд асар өндөр хурдтай давхих хүсэл сонирхолтой олон хүний анхаарлын төвд байж ирсэн тэрээр өнгөрсөн сард нийтэлсэн нэгэн дүрс бичлэг дээр адилхан үсчин мэргэжилтэй нэгэн найзаа ардаа суулгаж, өндөр хурдтай давхиж яваа үедээ гуурсаар ундаа ууж байгаагаар гарсан байна.

Харин уг дүрс бичлэгийн дор өгсөн тайлбарт, “Ганц гараараа жолоогоо бариад 250 km цагийн хурдтай явах үед ундаа уух хэцүү юм. Тиймээс намайг дагаж дууриахыг би зөвлөхгүй. Гэхдээ надад бол сайхан байсан” гэж бичсэн байжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн тэмдэглэснээр, тэрээр хурд хэтрүүлсэн олон зөрчил гаргаж байсан аж. Гэвч ослын дараа хэргийн газар ирсэн  түүний найд Эдуард Хасанов, “тэр аюулгүй байдлын бүх дүрэм журмыг дагаж мөрддөг байсан ч гэлээ зарим үед хурд хэтрүүлэх дуртай байсан. Ингээд үхчихнэ гэдэг дэндүү харамсалтай юм” гэж ярьсан бол өөр нэг найз нь  “Мотоциклийн хойд дугуй ослын газраас 600 метр зайд хэвтэж байсан гэж бодохоор  тэр маш өндөр хурдтай явсан нь тодорхой байна. Бид түүний дүрс бичлэгийн бичил камерийг харин эрээд олохгүй байна" хэмээн өгүүлжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.