Оросын жуулчин залуучууд монголчуудаас тусламж хүсчээ

2017 оны 08-р сар 01-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

-Эх орондоо буцахын тулд Улаанбаатарын гудамжинд хоёр залуу мөнгө "олох"-оор сууж байна-

Оросоос ирсэн хоёр залуу, зарим эх сурвалжид Белоруссаас ирсэн хэмээн тодотгосон байна лээ, гэртээ харих замын зардлаа олохын тулд Төв шуудан буюу Монгол шуудан холбооны байшингийн ойролцоо сууцгааж байна хэмээн цахим ертөнцөөр жуулчдын зураг хөрөгтэй нь тавьжээ. 

Үгүй дээ. Тэд гуйлгачид биш. Харин өөрсдийн зурсан зургаа зарж буй залуус аж. Тэдний тавьсан картонон хайрцагны цаасан дээр “Бид ОХУ-луу буцахад мөнгө хэрэгтэй байгаа тул зурагнуудаас минь сэтгэлээрээ худалдан авч туслаач” гэсэн нь мөнгө гуйж буй хэрэг огтхон ч биш бөгөөд зөвхөн эх орондоо буцахын тулд замын зардалд нэмэр болох тул зурагнуудаас минь худалдан авахыг та бүхнээс хүсч байна гэсэн утга бүхий зарлалын самбар юм. 

Харамсалтай нь эдгээр жуулчдад энэхүү зарыг бичиж өгсөн хүн нь монгол хэлний хичээлдээ "хоёрын тоо дэгээдэж" байсан биз.

Хэрэв эдгээр залуучууд Төв шуудангийн дэргэд одоо хүртэл сууж буй бол монгол ахан дүүсээсээ зурагнуудаас нь таалагдахыгаа худалдаж авахыг хүсч байна. Бид сайхан сэтгэлтэй, эелдэг, тусч ард түмэн шүү дээ.

Сосорбарамын Майдар

Эх сурвалж: asiarussia.ru

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.