Таны зүрх сэтгэлд яг одоо хэрэгтэй байгаа бурхан багшийн 8 сургаал

Twitter Print
2018 оны 06-р сар 16-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Бурхан багшийн сургаалд сэтгэлийн амар амгаланг олж авах замыг заасан байдаг бөгөөд түүний сургаал бусад шашин мөн гүн ухааны ойлголтуудтай огт харшилддаггүй. Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдгоороо онцлог юм.

1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв. Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг. Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах. Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай. Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд. Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл. Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй. Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх. Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно.

Жаргалтай амьдралын 12 дүрэм:

Хүний амьдралын хамгийн том дайсан бол хүн өөрөө

Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худал үгс

Хүний амьдралын хамгийн гунигтай нь атаархал

Хүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах явдал

Хүний амьдралын хамгийн том нүгэл бол ач тусыг үл мэдэх явдал

Хүний амьдралын хамгийн том гарз бол итгэлээ алдах явдал

Хүний амьдралын хамгийн том олз бол эрүүл мэнд, оюун ухаан

Хүний амьдралын хамгийн том бэлэг бол уужим сэтгэл

Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлголцол

Хүний амьдралын хамгийн их тайвшралыг авчирдаг зүйл бол буян үйлдэх явдал

Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийгөө дутуу үнэлэх явдал

Хүний амьдралын хамгийн бахархууштай зүйл бол унаад босож чаддаг байх юм.

Бурхан багшийн бяцхан зөвлөмж: Муу бүхэнд анхаарахгүй байх нь хамгийн чухал. Болсон тавгүй явдал, гомдсон сэтгэл, дургүйцэл мөн үзэн ядалтын талаар бодоод л байвал сэтгэлээ сэвтээгээд л таарна. 
 

budda.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.