АН 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь зөв гэж үзлээ

Twitter Print
2017 оны 07-р сар 31-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Бид энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.07.31/ ээлжит бусаар хуралдав. 

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн төрд итгэх түмний итгэлийг дээдлэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ хэмээн үзэж байна. 

Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.